Сөүл, Франкфуртын тусгай үүргийн нислэгээр ирэх зорчигчдын АНХААРАЛД
2020-04-21

Улсын онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу тусгай үүргийн нислэгээр 2020 оны 4 дүгээр сарын 30-нд БНСУ-ын Сөүл, 5 дугаар сарын 2-нд ХБНГУ-ын Франкфурт хотоос иргэдээ татан авах бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ нислэгийн үеэр өмнө нь тавигдаж байсан таван шаардлагыг ягштал баримтална. Үүнд:

  • Эрүүл мэндийн шалтгаантай (хүнд өвчний улмаас эмнэлгийн магадлагаагаар гадаад улсад эмчилгээнд явсан)
  • Жирэмсэн
  • Бага насны хүүхэдтэйгээ яваа
  • Хөгжлийн бэрхшээлтэй
  • Өндөр настан иргэдийг эрэмбэлэн хамруулна.

Эдгээр шаардлагыг нотолсон баримтыг өргөдөл гаргасан иргэн нэрээ бичин uok.shtab@nema.gov.mn цахим хаягаар 4 дүгээр сарын  24-ийг хүртэлх хугацаанд ирүүлнэ үү.

 

Мөн Эрүүл мэндийн яамнаас тавьж буй шаардлагын дагуу сүүлийн 48 цагийн дотор коронавирусын шинжилгээ  заавал хийлгэсэн байна.   

Эх сурвалж: УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

Shuud.mn
Сонин хачин
Автралид сайн дураараа шинжилгээ өгч болохгүй авахгүй байна.Яаах ёстой юм бэ? Нислэгч байхгүй
2020-04-24
зочин:
дэмжиж байна
2020-04-22
Солонгос бол болж бнаа. Тэндээс ирж буй хүмүүс мундаг бгаа шүү. Тэгээд ч тархалт эрс багассан мэдээтэй бна. Европ харин эсрэгээрээ эвгүй мэдээ дуулдаад бна шүү. Ойр дотныхоо хүмүүсийг татах гээгүй юм бол хэрэггүй.
2020-04-21
irgen:
za naad Frankfurt chin Germanii 3 tom haldvariin golomtiin neg shyy!!!!!!!!! aldaa gargaj oorsdoo haldvar avbaa...
2020-04-21
Зочин:
2000хүн 1дор хүлээн авч оношлох эмчлэх тусгаарлах хүчин чадалтай эмнэлэг шаардлагатай Төсөвт тодотгол хийж ОУ-н тусламжаар барьж болно. 2000 хүн багтаах 1 эмнэлэгтэй бол ингэж 4 сараар хорионд орохгүй бүх зүйл хэвийн байх байв .Гаднаас ирэгсдээ шинжлээд тусгаарлаад халдвартайг нь эмчлээд явчихна. Өдийд хичээл сургууль ажил гээд бүх зүйл хэвийн явж байх байлаа. Цаашид ч цогц байдал шаардагдах тул одооноос халдвартын хүчин чадлыг +ж 2000д хүргэх ёстой Халдварт дэгдэлт цаашидч ирнэ гэж сануулж буй
2020-04-21
Шаал худлаа. Элбэгдорж ажнай БатЭрдэнэ Энхтүвшингийн Золбоо топ Одгэрэл Л.Энх-Амгалан гишүүний охин МХЕГ даргын хүү Л.Болд гишүүн А.Ундраа гишүүн гм бүгд жирэмсэн хөгжлийн бэрхшээлтэй өндөр настан юм байлгүй ХОШИН ЖҮЖГЭЭ БОЛИО зүгээр дарааллаар нь тат. Тэр Австралиас Хү хамтлагийн залуусыг харин татах ёстой шүү Монголын нэрийг дэлхийд тамгалж яваа хамтлагаа бид хамгаалтад авах ёстой үүрэгтэй. Маш удаан хүлээлгэд явж байгаа. Бараг дэлхийд онигоо болох нь байна. Гадаад олон сая фенүүд нь гайхаж байна. Яагаад Австралид ингэж удаж байгааг.
2020-04-21
зочин:
дэмжиж байна