Германы шүүхэд дуудагдсан генерал, консул хоёр хэн бэ
2020-04-22

Манайхан баллана. Дэлхийг дэлдийлгэнэ шүү дээ. Өнгөрсөн жилийн өдийд шахам Германы хил дээр манай хоёр дипломат ажилтан 70 кг хар тамхитай баригдаж дэлхийн сенсацийг тарьж байлаа.

 

 

Тэд бол Туркийн Истанбул дахь Монголын ЭСЯ-ны Ерөнхий кон­сулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр хоёр байсан юм. Монголын дипломатууд албаны автомашинаар 70 кг хар тамхи тээвэрлээд Чехээр дамжаад Германд ирсэнээ хожим нь хүлээсэн байдаг. Уг хэргийн эргэн тойронд бүр ч хэцүү зүйл өрнөж эхэлсэн талаар жиг жуг мэдээлэл яригдаад удлаа.

 

Германы Дрездений тойргийн шүүх манай дипломатуудын асуудлыг нэг тийш болгохоор шалгалт хийх явцад тэдний мөрдөн байцаагч, шүүгч, прокуроруудыг ухаан алдуулам баримт, нотолгоо шинээр гарч ирсээр байгаа аж. Гурван сарын өмнө 2020 оны нэгдүгээр сарын 16-нд Германы “TAG24” мэдээллийн сайтад “Б.Баттүшиг шүүхэд Монголын тусгай албаны даалгавар биелүүлж явсан гэж мэдүүлсэн. Энэ үгийг батлах гэрч болох Германы Эрүүгийн цагдаагийн ажилтан байсан, одоо Чехийн Прага дахь Германы ЭСЯ-нд Цагдаагийн атташегээр ажилладаг Уве.Г гэх офицер Чехээс ирлээ” гэж мэдээлсэн.

 

Үүнээс гадна Дрездений шүүхийн ажил­лагаанд оролцогч мөр­дөгч, прокурорууд Б.Бат­түшигийн гар утасны мэ­дээл­лийг бүрэн авч чадсан гэх мэдээлэл бас бий. Ер нь бол Б.Бат­түшигийг тойрсон асуудал дээр хар тамхины наймааны цаад эзэн нь Монголын төр болчих гээд байгаа аюул дохиолоод байгааг эх сурвалжууд хөндсөөр байгаа юм.

 

Тэгвэл Туркийн ерөнхий прокурор манай улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт нэгэн захидлыг илгээсэн байна. Туркийн ерөнхий прокурор тус улс дахь манай Ерөнхий консул Б.Энхмөнх, техникийн ажилтан Б.Алтансүх нараас байцаалт авах хүсэлтэй байгаагаа уг захидлаар илэрхийлжээ. Туркийн Прокурорын газраас Ерөнхий консул Б.Энхмөнх, ажилтан Б.Алтансүх нарт Эрүүгийн хэрэг нээсэн гэнэ. Хамгийн гол нь тэднийг Туркийн хар тамхины бүлэглэлд элсэж, хар тамхи тээвэрлэж, худалдсан гэх хэрэгт хэмээн буруутгаж буй бололтой.

 

Туркийн TimeTurk мэдээллийн сайтад “Гэмт бүлгийнхэн хар тамхи тээвэрлэхдээ Монгол Улсын Ерөнхий консулын газрын эзэмшлийн автомашиныг ашигладаг байсан. Хар тамхи хүргэх ажлыг Монгол Улсын дипломат паспорттой Б.Энхмөнх, Б.Алтансүх нар гүйцэтгэж байсан” гэжээ.

 

Энд нэр дурдагдаад байгаа дэд консул Б.Энхмөнх нь ТЕГ-ын дарга асан, бригадын генерал Б.Билэгтийн хүү юм байна. Б.Энхмөнх Туркэд сургууль төгсчээ. Нөгөөтэйгүүр Германы Дрезденийн тойргийн шүүх дээр шалгагдаж буй 70 кг хар тамхины хэрэг, Туркийн ерөнхий прокурорын захидлаар ил болсон генерал Б.Билэгтийн хүүгийн асуудал зэрэг нь хоорондоо холбоотой бололтой. Өөрөөр хэлбэл, дээрх улсууд хар тамхины эсрэг дайнд хамтран ажиллаж манай дипломатуудыг өргөн хүрээтэй шалгах дээрээ тулаад байж магадгүй.

 

Яагаад гэвэл саяхан Германы нэгэн мэдээллийн сайтад Монголын дипломатуудын хар тамхины хэргийн талаар мэдээлэхдээ “Дрезденийн тойргийн шүүх Монгол Улсаас Ерөнхий консулыг бас нэг генералын хамт дуудахаар болсон” талаар мэдээлсэн байна.

 

Хэн гээч ерөнхий консул, генерал хоёр вэ гэдэг нь тодорхойгүй ч Герман, Турк хоёрын хамтарсан дайны “дайсан”, эсвэл Б.Баттүшигийн гол гэрч нь дээрх албан тушаалтнууд болж таарна.

 

Юутай ч Германы шүүхэд Монголоос томоохон албан тушаал хашиж байсан хүмүүс дуудагдлаа. Манайд Турк болон Герман дахь дипломат албатай холбоотой, басхүү хар тамхины хэрэгт ч нэр холбогдсон генерал, консулууд хэд хэд бий. Чухам хэн гэдэг хоёр хүн бэ гэдэг удахгүй тодорхой болох биз ээ. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР

Shuud.mn
Сонин хачин
Сү БАТБОЛД
2020-04-22
Зочин:
Орчин үед генерал болж байгаа хүмүүс ямархуу эрхэмүүд болохыг харуулж байгаа нэг баримт юм даа, хөөрхий...
2020-04-22
Зочин:
Хэ хэ генерал хүн гэхээр хүчний хүн байх нь албаныхаа нэрийг шороотой хутгаж дээ бас ямар замаар аргаар тэр том цолыг авсан гээд асуудал ундарч л таарах биз нас нь залуу нөхөр тэр цолыг авсан зүүсэн байх вий дээ
2020-04-22
зочин:
Ийм л төлөвшөөгүй наймаачин сэтгэлгээтэй нөхдөөр элчин консулаар явуулж буй нь улсын нэр хүндийг олон улсад шалд нь буулгаж байна.
2020-04-22
Eronhii Saidad !!!!:
Ulaan hamart Offshorchin ogzorood Mongol uls neree zewerleed ter Bilegt ch genuu Enkhmonkh ch genuu humuusdee huuliin changa arga hemjee awaachee !!!
2020-04-22
ЗОЧИН:
ГХЯ-НЫ САЙД ЦОГТБААТАР ОГЦОРООЧЭЭ. МОНГОЛЫНХОО НЭРИЙГ ГАДААДАД ХАМГААЛЖ ӨНДӨРТ ӨРГӨЖ ЯВАХ ДИПЛОМАТУУД НЬ ИНГЭЖ ШИВШИГ БОЛЖ ХАР ТАМХИНЫ НАЙМААТАЙ ХУТГАЛДАЖ СУУХАД САЙД НЬ ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ ЗҮГЭЭР ЯВААД БАЙЖ БОЛОХ УУ??? ХҮРЭЛСҮХЭЭ??? АРАЙ Ч ДЭЭ ЯМАР Ч ЗАСАГ ЗАХИРГАА ГЭЖ АЛГА??? ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЮМ БОЛ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДХҮҮНЭЭРЭЭ БҮГД ОГЦОР???
2020-04-22