Г.Танан: Хүмүүс ороолт, алчуураараа амаа дараад явж байна
2020-04-22

 

Гадаад амьдарч байгаа монголчуудынхаа дараагийн зочноо Shuud.mn сайт АНУ-ын Колорадо мужаас урилаа. Тус мужид гэр бүлийн хамт байгаа  “Universal” сургалтын төвийн захирал, “Comedy lab” клубын комедиан Н.Амаржингийн гэргий Г.Танантай цаг үеийн асуудал, АНУ-ын нөхцөл байдлын талаар ярилцсанаа хүргэе.

 

-Сайн байна уу? Хүсэлтийг минь хүлээж авсанд баярлалаа. Таны бие сайн байна уу?

 

-Сайн сайн байна уу? Миний бие сайн. Төрөх өдөр хэтрээд, төрөхөө хүлээгээд эмнэлэгт байна. 

 

-АНУ-д цар тахал маш хурдтай тархаж байна. Нөхцөл байдал ямар байна вэ?

 

-АНУ-д бүх  аж ахуй нэгж байгууллага  хаалттай, хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа болохоор гэрээсээ ажиллаж байна. Америкчууд эхэндээ халдварын талаар үл ойшоож, биедээ анхаарал тавихгүй байсан. Харин халдвартай хүмүүсийн тоо нэмэгдсэнээр хүмүүс анхаарал  болгоомжтой байж,эрүүл мэнддээ анхаарал хандуулж өөрсдийгөө хамгаалах болсон. Энд хоёр, гуравдугаар сард амны хаалт зүүж, бээлий өмсөөд явахаар эндэхийн оршин суугчид, хүмүүс  сонин хардаг байсан. Тэгвэл одоо бүх хүн амны хаалт зүүж, бээлий өмсөж байна. Иргэд нэн яаралтай, чухал биш л бол гэрээсээ гарахгүй байгаа. Хүнс цуглуулах, чухал ажилд л гарч байна.

 

-Монгол улс төдийгүй улс орнууд амны хаалт зүүлгүй явж байгаа иргэдэд торгох арга хэмжээ авч байна. АНУ-д ямар нэг арга хэмжээ авч байна уу?

 

-АНУ олон мужтай. Муж мужаасаа шалтгаалж өөр өөр журам үйлчилж байна. Гэхдээ цар тахлын энэ үед амны хаалт зүүхгүйгээр гадуур яваа тохиолдол  1000 хүртэл доллароор торгож байна.

 

-Амны хаалт хүрэлцээтэй юу?

 

-Амны хаалтны хүрэлцээ гурван сарын эхээр дууссан. Санитол хоёрдугаар сард дуусч, тасарсан.  АНУ хүн ам олон болохоор дэлгүүрт амны хаалт санитол  ирэнгүүтээ дуусч байна. Манай гэр бүл нэг авахдаа нилээдийг авч нөөцөлсөн. Тиймээс одоогоор гэр бүлийн хүрээнд л хүрэлцээтэй байна. Цаг үеийн байдал,амны хаалтны хүрэлцээнээс шалтгаалж амны хаалтны үнэ, ариутгалын бодисын үнэ огцом нэмэгдсэн ч, онлайн худалдааны “Амазон” болоод бусад сайтууд үнийн хөөрөгдлөөс хамгаалж стандарт үнэ тогтоосон байсан. Харин хувь жижиг дэлгүүрүүд маш үнэтэй зарж байна. Маск олдохгүй хүмүүс нь ороолт эсвэл алчуураар амаа дараад явж  харагдсан.

 

-Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гарах юм уу?

 

-Миний амьдарч байгаа мужид  харьцангуй тайван,арьс өнгөөр ялгаварлан гадуурхах зүйл гарахгүй байна. Бусад мужуудад ямар байгаа сайн мэдэхгүй юм. Харин халдвар тархахаас сэргийлж  хүмүүс бие биенээсээ тодорхой хэмжээнд зай барьж явж байгаа.

 

-АНУ-д байгаа монголчууд холбоотой байна уу? Эх орондоо ирэх хүсэлт гаргасан уу?

 

-АНУ дахь монгол иргэд маань групп үүсгээд хоорондоо холбоотой байж,мэдээлэл солилцож байна. Олон хүн байгаа учраас янз янзын л нөхцөл,байдалтай иргэд байна. Тэр дундаа өндөр настай, эрүүл мэндийн шалтгаантай цаашлаад визний хугацаа нь дуусч байгаа иргэдэд л их хэцүү байгаа санагдсан. Энд гацсан бүх иргэд л эх орондоо харих хүсэлтэй байна. Өдөр бүр хүсэлтээ утсаар болон элчин сайдын яамны цахим хуудсанд сэтгэгдэл бичиж үлдээж байна. Цар тахлаас үүдэн хүнс өргөн хэрэглээний барааны дэлгүүрээс бусад бүхий л газрын үйл ажиллагаа зогссон учраас  ажиллаж амьдардаг монголчууд ажилгүй хэцүү байгаа.

 

-Визний хугацаа нь дуусч байгаа иргэдэд ямар зохицуулалт байна?

 

-Визний хугацаа нь дуусч байгаа хүмүүс форум бөглөөд визний хугацаагаа сунгуулж болно. Гэхдээ мэдээж төлбөртэй. Ойролцоогоор 500 доллар орчим байсан. 

 

-АНУ дахь манай улсын Элчин сайдын яамнаас ямар арга хэмжээ авч байна? Иргэддээ анхаарал, халамж тавьж байна уу?

 

-Манай Элчин сайдын яам нэг хэсэг утсаа авахгүй байсан. Харин одоо албан ёсоор монгол иргэдийнхээ  бүртгэлийг хийж байгаа юм билээ. Гэхдээ аль аль талдаа л хэцүү байх шиг байна. Хамгийн гол нь хоёр улсын хооронд агаарын гэрээ байхгүй учраас заавал гуравдагч орноор дамжих хэрэгтэй болж байна.

 

-АНУ-аас  олон улсын иргэдэд  хөнгөлөлт тусламж ямар нэг  арга хэмжээ авч байна уу?

 

-Одоохондоо гадны, олон улсын  иргэдэд зориулсан арга хэмжээ аваагүй байна. Саяхан Доналд Трамп мэдэгдэлдээ гадны иргэдийг эх орондоо буцсан нь дээр гэж дурьдсан байсан.

 

-Хөл хорио хэдэн хүртэл байгаа вэ?

 

-Колорадо мужид таван сарын 01 хүртэл хөл хорио тогтоож, хорио цээрийн дэглэмд  байна. Түүнээс хойш сунгагдах эсэхийг сайн мэдэхгүй юм. Гэхдээ мужууд хооронд зорчиж болж байна. Албан ёсоор муж хооронд зорчих  хөл хөдөлгөөнийг хориогүй. Харин зорчихгүй байхыг сануулсан захирамж гарсан байна.

 

-Мичиган, Кентукки, Юта мужуудад байгууллагуудын үйл ажиллагааг сэргээхийг шаардсан эсэргүйцлийн жагсаал боллоо. Колорадо мужийн тухайд?

 

-Одоохондоо Колорадо мужид олон нийтийг хамарсан жагсаал цуглаан хийсэн зүйл байхгүй тайван байна. Колорадо муж харьцангуй тайван муж.

 

-Монгол иргэдийн эрүүл  мэнд ямар байна вэ? Эмнэлэгт хүлээж авч байна уу?

 

-Эмч, эмнэлэг тусламжийн байгууллага бол олон улсын иргэдийг ялгаварлан гадуурхсан зүйл байхгүй байна. Эрүүл мэндийн асуудлаар, өвдөөд очвол эмнэлэг нь хүлээж аваад үзэж, эмнэлэгийн тусламж үзүүлж байна. Гэхдээ эх орондоо буцаж чадахгүй энд гацсан иргэд эрүүл мэндийн даатгалгүй, даатгал төлдөггүй учраас өвдөх, эрүүл мэндийн асуудал гарвал эмнэлэгийн төлбөр нь маш өндөр гарна.

 

-Монголчууддаа, уншигчдадаа хандаж хэлэхэд?

 

Улс эх орондоо байгаа, хүний нутагт, гадаадад байгаа монголчууд минь хаа хаанаа  хүлээцтэй байж, бие биенийхээ байр байдлыг сайн ойлгоосой  гэж хүсч байна.

 

-Баярлалаа. Эрүүл энх, сайхан бүхнийг хүсье.

 

Жич: Бидний ярилцлага Г.Тананг хөл хүндтэй, эмнэлэгт байх үед нь онлайнаар өрнөсөн. Харин Г.Танан маань дөрөвдүгээр сарын 20-нд амаржсан байна. Эх үрсийн бие эрүүл, сайн байгаа гэж түүний хань Н.Амаржин цахим хуудсаараа дамжуулан баяраа хуваалцлаа. Бүл нэмж хөөрхөн хүүтэй болсон  Н.Амаржингийн гэр бүл аз жаргал, эрүүл энхийг хүсье.  

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
zsssss:
zasssss mongoliin utaanaas zugtaj gadaadad huuhdee toruuleh gj yabchaad odoo bolohoor ard irgedee hayalaa orhiloo muusain tor chih shig yi hytsaad bgaam bee ta 2 odoo
2020-06-20
зассс энэ нэг эхнэр нөхөр 2 юм бүр од болчих юм аа
2020-04-24
irgen:
hezee evrop azi 2 monhiin nairamdaltai baisiin tyyh, um medehgui bol byy bich
2020-04-24
аз жаргал хүсье
2020-04-23
Kkkk:
Za shaaldaa
2020-04-22
bat:
negl manai taiwan muj munaa gej hutsah yum ylgaagui haruud tsagaanuudiinl amidardag gazar
2020-04-22
Зочин:
Европ Ази хүмүүс мөнхийн эв найрамдалтай явж ирсэн цаашдаа бас тийм байгаасай.
2020-04-22
irgen:
hezee evrop azi 2 monhiin nairamdaltai baisiin tyyh, um medehgui bol byy bich
Kkkk:
Za shaaldaa