COVID-19:Буриадад халдварын тохиолдол хоногт 10-аар нэмэгдлээ
2020-04-22

ОХУ-ын Буриад улсад COVID-19 вирусийн халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж байна. 

 

Өнгөрсөн нэг хоногийн хугацаанд COVID-19 вирусийн халдварын тохиолдол 10-аар нэмэгдэж, нийт 163 болсон талаар Буриадын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, бүх тохиолдол лабораторийн шинжилгээгээр баталгаажсан бөгөөд 111 өвчтөн эмнэлэгт эмчлүүлж байгаа гэнэ. Одоогийн байдлаар нийтдээ 49 хүн эдгэрч, хоёр хүн нас баржээ.

 

Мөн 10 хүүхэд халдварын улмаас эмчлүүлж байгаа, тэдний биеийн байдал хэвийн гэж Буриадын Эрүүл мэндийн яам мэдээлсэн байна. Сэхээн амьдруулах тасагт нэг хүн хэвтэж байгаа бол өөр нэг хүн уушгины хиймэл амьсгалын аппарат залгуулжээ.

 

Энд дуулгахад, өнгөрсөн хоногт Орост COVID-19 вирусийн халдвар авсан тохиолдол 5642-оор нэмэгдэж, 51 хүн нас барсан байна. Ингэснээр ОХУ-д нийт халдвар авсан хүний тоо 52763 болж, 3873 хүн эдгэрсэн бол 456 хүн нас баржээ. ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр,  халдвар авсан хүмүүсийн 45,5 хувьд нь өвчний ямар ч шинж тэмдэг илрээгүй гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин