Д.Сарангэрэл: 400 гаруй амьсгалын аппарат, 500 орчим эрчим эмчилгээний орыг авна
2020-04-23

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулсны дараагаар гишүүд асуулт тавьж, хариулт авав. Дараагаар нь Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэв. Засгийн газраас өргөн барьсан уг хуулийн төсөл нь коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зориулагдах юм. 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ж.Батзандан "Энэ төслөөр хичнээн төгрөгийн зээл авч байна. Ямар хэмжээний санхүүжилттэй. Энэ зээлээр хичнээн амьсгалын аппарат, хамгаалалтын хувцас авах " талаар асуулаа. Үүнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

 

-Коронавирус гарч эхэлснээс хойш энэ зээлийн хэлэлцээ эхэлсэн. АХБ-ний 300 сая ам.долларын зээл хэмээв.  ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл: 

 

-Эрүүл мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний санхүүжилтийг шийдэхэд төр засаг шуурхай арга хэмжээ авч байгаа. 415 амьсгалын аппарат, 500 орчим эрчим эмчилгээний орыг энэ төслийн хүрээнд авна. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авсны дараагаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжив. 

 

Дараагаар нь Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийн мөн хэлэлцэн батлав. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Хэдэн ор хувцас ямар ч үнэтэй юм. Халдвар судлалын чадавхийг дэмжих чиглэлээр бол болж байна, хэдэн вирусыг генетикийн түвшинд судалж эмчилгээ боловсруулж хэрэгжүүлж чаддаг нь хэзээ юм. коронавирусын гений цувралыг хятад эрдэмтэд дэлхийн судлаач эрдэмтдэд яаралтай 1 сард ил болгон тавьсан байдаг үүнийг нь энэ олон докторууд ойлгодог юм уу? Одоо сэтгүүлч шиг л гуаглаад байх юм
2020-04-23