Орой 23.00 цагт унтвал дархлалын систем олноор үрждэг
2020-04-23
Гэрэл зургийг MPA.mn

 

Дэлхий нийтийг хамраад байгаа COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга нь амны хаалтаа зүүх, олон хүнтэй газраар явахгүй байх, дархлаагаа дэмжиж сайтар унтаж амрах гэдгийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байгаа. 

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Дархлалын системээ дэмжиж сайн амарч, стрессгүй байх хэрэгтэй. Орой 23.00 цагаас өглөөний 06-07 цаг хүртэл унтах юм бол хүнийг амраадаг, залуужуулдаг бодис тухайн цагуудад ялгардаг болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Мөн хүн унтах цагтаа унтаж чадвал арьс үс зөөлрөхөөс гадна дархлалын систем олноор үржиж хүчирхэгждэг гэдгийг дэлхийн эрдэмтэд бичсэн байна.  Тиймээс сэтгэл санаагаа тайван байлгаж сайтар унтаж амарч дархлаагаа дэмжихийг зөвлөж байна" гэлээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин