"Энэ сарын 30-ны тусгай нислэгт зөвхөн дамжин ирэх зорчигчдыг багтаана"
2020-04-23

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл /2020.04.23/ хийлээ.

 

 

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Сүүлийн үед УОК, Шадар сайдын нэр дээр маш олон өргөдөл гомдол ирж байна. Ингэх шаардлага байхгүй. Зөвхөн Шуурхай штабт өргөдөл, гомдлоо ирүүлээрэй гэж ард иргэддээ дахин дахин анхааруулж  хэлье. Дөрөвдүгээр сарын 30-нд тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Энэ нислэгээр дамжиж ирэх иргэдийн тоо их байна. Энэ шалтгаантай уялдуулаад нислэгийн хуваарьт өөрчлөлт орсон. Тодруулбал дөрөвдүгээр сарын 30-нд зөвхөн Сөүлээр дамжин ирж байгаа иргэд буюу транзит зорчигчдыг дангаар нь авна. Учир нь иргэдийн тоо олон байна. Мөн Сөүлээс ирэх иргэдээ дамжин ирэх хүмүүстэй холихгүйн тулд дангаар нь нислэг үйлдэнэ. Тавдугаар сарын 2-нд Герман руу тусгай үүргийн онгоц ниснэ. 

 

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Тусгай нислэгээр ирэх хүсэлтэй иргэдийг шинээр бүртгэхгүй. Өмнө нь  бүртгүүлсэн хүмүүсийн мэдээллийг таван үндсэн шалтгаанд тулгуурлан, нотлох баримтыг Шуурхай штабын ажлын хэсэг хянаж нэрсийн жагсаалтыг эцэслэнэ. Үүний дараа холбогдох Элчин Сайдын яамдад баталгаажсан нэрсийг хүргүүлснээр иргэдийн МИАТ компанитай холбогдон тасалбар худалдан авах, тусгаарлах байрны төлбөр төлөх ажлыг эхлүүлнэ. 

 

Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр тусгай үүргийн нислэгээр ирэх байсан боловч нислэгт багтаагүй 160 орчим иргэнийг тэргүүн эгнээнд багтаан авчирна. Мөн БНСУ-д визийн хугацаа хэтрүүлээд түр саатуулах байранд байгаа иргэдээ авна" гэв. 

 

Ойрын хугацаанд тусгай үүргийн гурван нислэг үйлдэх юм байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
bataa:
hari orond ochchihood mongoloo muulj bga irgeded helehed uursduu ajil hiij eh orniihoo buteen baiguulaltad huvi nemree oruu
2020-04-23
Зочин:
Ядарсан хүмүүс хүүхдүүдээ ав хулгайгаар очсон харалсан хаа газар Америк мэтийн оронд очиж харласан гэмт хэрэгнүүдийг авах хэрэггүй тэд вирус авсан учираасл ирэх гэж байгаа ер нь Америк.болон Солонгосд харласан хүмүүс бол гэмтхэрэг хийх магадлал өндөртэй.тийм сэтгэхүйтэй хүмүүс байгаа жишээ нь Сайханбилэг.Батсуурь.шүүгч Төмөбат.худалдаа хөгжлийн банкны Эрдэнэбилэг.гээд цааш нэрлэж барагдахгүй
2020-04-23
Зочин:
Ядарсан хүмүүс хүүхдүүдээ ав хулгайгаар очсон харалсан хаа газар Америк мэтийн оронд очиж харласан гэмт хэрэгнүүдийг авах хэрэггүй тэд вирус авсан учираасл ирэх гэж байгаа ер нь Америк.болон Солонгосд харласан хүмүүс бол гэмтхэрэг хийх магадлал өндөртэй.тийм сэтгэхүйтэй хүмүүс байгаа жишээ нь Сайханбилэг.Батсуурь.шүүгч Төмөбат.худалдаа хөгжлийн банкны Эрдэнэбилэг.гээд цааш нэрлэж барагдахгүй
2020-04-23
зочин:
Дараагийх нь хэзээ юм вэ Ажлаа зохицуулмаар байна шүү
2020-04-23
Тэнд цагаачлалын хуаранд монголыг муулаад хэвтэж байсан нилээн этгээдүүд ирж байгаа гэнэ
2020-04-23