АНУ БНХАУ-д хандан зэрлэг амьтдын мах худалдаалдаг захуудаа хаахыг уриаллаа
2020-04-23

Зэрлэг амьтдын мах худалдаалдаг захуудаас зоонозын халдвар гарах өндөр эрсдэлтэй тул эдгээр захуудаа хаахыг АНУ БНХАУ-д хандан уриалжээ. Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгдсэнийг ВВС дамжууллаа. 

 

"Амьтны захууд болон зоонозын өвчлөл хоорондоо нягт холбоотой байдаг тул энэ төрлийн зах, худалдааны төвүүдийг нэг мөр хаахыг АНУ уриалж байна" хэмээн Помпео онцолсон байна. 

 

 

Энд дуулгахад,  өдгөө дэлхий даяар тарж, 180 мянга гаруй хүний амь насыг авч одсон COVID-19 вирусийг Хятадын Ухань хотын амьтны мах худалдаалдаг захаас үүсэлтэй гэж мэргэжилтнүүд үздэг юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин