Бүгд хичээж байхад "Болд"-ууд зөрж болохгүй
2020-04-24

 

Цар тахал олон хүнийг хайртай хүнтэйгээ салах ёс гүйцэтгэхэд хүргэлээ. 2020 он гарсаар удалгүй дэлхий шинэ төрлийн титэм вирустэй танилцав. Танилцах танилцахдаа маш их хохирол, харуусал ,гуниг мэдэрч танилцлаа.  Хятад улсад анхны тохиолдол бүртгэгдэж төд удалгүй  дэлхийн олон улс оронд тархсан. Эхэндээ анхаарахгүй байсан ч  халдварт өвчин тоглоом биш  213 улс оронд тархсан өнөөгийн байдал харуулна.

 

Хөдөөг санагалзсан хотынхон

 

Хорио цээрийн дэглэмд  шилжиж, боловсролын байгууллагын танхимын  үйл ажиллагааг зогсоож, цахимаар хичээллэх болсон цагаас эхлэн зах худалдааны төвүүдэд уртаас урт дараалал үүсэж, хоол хүнсээ нөөцөлж гэртээ эсвэл  хээр хөдөө гарч, байдлыг намжтал байх зэвүүн төлөвлөгөө хэн хүний тархинд зэрэг  буусан биз. Амьдрахын эрхэнд ажилдаа явахаас өөр аргагүй болохоор үр хүүхдээ ч болтугай өвөө эмээ, ах эгч төрөл садангийн айл руу хөдөө явуулах шийдвэрт эцэг эхчүүд хүрсэн.  Муугаар бодоход үр хүүхдүүд минь амьд үлдэг гэж. Орон нутгийн оюутнууд нутаг буцаж, садангийн айлдаа зочлох хүүхдүүдээр автобусны суудал дүүрч, хөдөөг зорьсон хүүхдүүд олон. Малчин айлуудаар ороод гарвал  хотын зочин заавал нэг байх нь яг л илгээлтийн эзэд шиг санагдана. Сонсохнээ хөдөөнөө төвхнөөд хөрслөг хархүү, нутгийн бүсгүйтэй ханилж мянгат малчин болох зорилготой болсон илгээлтийн эзэд ч байгаа сурагтай. Ингээд бодохоор монгол хүний дасан зохицох чадвар  гайхалтай.

 

Харин нийслэл Улаанбаатар хотод юу болов? Ажилдаа очих гэж хэдэн цаг түгжирч түүртдэг байсан зам, таван минутад л хотын нэг захаас нөгөө зах хүрч болохоор болсон байлаа. Хотын гудамж эль хуль яг л эзэнгүй хот шиг нам гүн. Харин цахим ертөнцөд амьдрал өрнөж  байна. Хүмүүст шинэ кино эхлүүлж, уншиж дуусгаагүй номоо дуусгах цаг гарсан.  Хошигнож хэлбэл хөргөгч буйдан хоёрын дунд зам татаж хөөрхөн охидууд хөвсгөр охин болж, харчуулд харин гүзээ сууж байгаа бололтойдог. Тэгвэл коронавирусээс хамгаалах хамгийн сайн арга  амны хаалт зүүж, гарын ариун цэвэр сахих. Монгол малынхаа махыг идэж, сүү цагаан идээ хэрэглэж ухамсартайгаар өөрийгөө хамгаалж байгаа арчаатай ард түмэн...

 

Төр үүргээ гүйцэтгэсээр...

Хятад улсад коронавирус илэрсэнтэй зэрэгцэн  Хятад улсын цагаан сар тохиож хилээ хаасан байлаа. Хамгийн гол нь вирус амьсгалын замаар халддаг учраас баяр тохиож балаг тарьсан нь тэр байсан. Цагаан сараар ах дүү хамаатан садан айлуудад зочилж баярлаж явснаас үүдсэн. Ингэж Хятад улсад халдвар хүчээ авахад улс хоорондын хилээ хаасан байсан нь Монголчуудад аз таарсан хэрэг. Монголд удахгүй нөхцөл байдал хэцүүдэх нь  гэж олон улс дүгнэж байсан ч ,  хариуцлагатай төр, хамтарч чаддаг ард түмэн гэдгээ  дэлхийд харуулж байна. УОК, ЭМЯ-аас өдөр бүр тогтсон цагт мэдээлэл хүргэж, ариутгал халдваргүйтэл хийж, санамж зөвлөмж өгч байна. Түүгээр ч зогсохгүй өөрийн улсын иргэдээ улс орнуудаас татан авч байгаа цөөхөн хэдэн улсын нэг нь манайх. Хятад улсын Ухань хотоос эхлээд Солонгос,Япон ОХУ гэж иргэдээ  авч байна.

 

Гуравдугаар сарын 10нд Монгол улсын газар нутагт  Франц улсын иргэнээс коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдэхэд ч, тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс илрэхэд ч , “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт сэжигтэй тохиолдол гарахад ч авах ёстой арга хэмжээ, үүрэгт ажлаа хийсээр л байсан. Өнөөдөр ч  энэ сарын 18-ны өдөр Алтанбулаг хилийн боомтоор орж ирсэн тээврийн жолооч, гэргийн хамт коронавирусийн халдвартай нь тогтоогдоход тусгаарлаж яаралтай арга хэмжээ авч ажиллаж байгаа.  Улаанбаатараас орох, гарах, Дархан,Сэлэнгэ аймгаас орох гарах хөдөлгөөнийг 22-ны 00:00 цагаас 25-ны өдрийн өглөөний 06:00 цаг хүртэл түр хугацаагаар хаасан.

 

Хэзээд ариун цэвэр сахих хэрэгтэй гэдгийг санууллаа. Харин  хүмүүс гэрээсээ ажиллах боломжтой, цахим сургалтын систем муу шийдэл биш, элдэв зугаа цэнгэл, эрх мэдлийн төлөө тэмцэх шаардлаггүй  гэдгийг ч харуулж байна.  

 

Ийн төр нь, хүн нь ч дор  бүрнээ хичээж байхад амны хаалтаа зүүхгүй, ариун цэврээ сахихгүй, сэлгүүцсэн хэсэг бусад хүмүүс мэр сэр харагдаж л байна. Тэр дундаа УИХ-ын гишүүн, тусгаарлагдсан эрхэм Л.Болд  өчигдрийн чуулганы хуралдаан дээр амны хаалт зүүхийг шаардсан ангийн нөхрийнхөө өөдөөс хэгжүүрхэв, Спикер давхар шаардаж байж амны хаалтаа зүүсэн Л.Болд шиг хариуцлагагүй нэгнээс бусад хичээж байсан хүмүүсийн үр дүн нурна. Тиймээс  үхрийн сүүлэн дээр хутаг гэдэг шиг бид хариуцлагатай эхлүүлсэн бол хариуцлагатай дуусгах ёстой.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Арай л далийчхав уу даа
2020-04-25
болд зөнцийн биш үү
2020-04-24
Зочин:
Баасанхуу ганц зов юм хэлсэн нь харин маск зуу гэдэг шаардлага шуу дэмжье
2020-04-24
Зочин:
ХУРЦЫН ГАР ХӨЛ БОЛСОН ТОЙРГООС НЬ ХҮНИЙ ЁСНООС ГАДУУР ТАМЛУУЛЖ, ЭРҮҮДҮҮЛЖ, ЯРГАЛУУЛЖ, ХИЛС ХЭРЭГ ХҮЛЭЭН ХААЛТТАЙ ШОРОНД 5 ЖИЛ ТАРЧИЛЖ БАЙГАА ХӨӨРХИЙ ЯДАРСАН АМЬТДЫГ ХАМГААЛАХ БИТГИЙ ХЭЛ БАРАГ ШҮҮХЭЭР ТОГТООГДСОН АЛУУРЧИД ГЭЖ ЗАРЛАЖ ЯВАА БААСАНХҮҮ ОЧИЖ ОЧИЖ БОЛДОД НОМЧИРХОЖ НЭГ ИХ ДЭВРЭГЭЭД Ч ЯРШИГ Л БНА. АМНЫ ХААЛТТАЙ ТОДОРОХОЙ ЗАЙНД БАЙГАА ХҮМҮҮСТЭЙ ЯРИХДАА ЗӨНДӨӨ Л ХҮН ХААЛТАА АВЧ Л БАЙГАА, БУСДААРАА БУУЗ ХУУШУУР ШИГ БАЙ. НОМОО ЯРЬ ХУУЛИА САХЬ
2020-04-24