ШУУД: Давтан шинжилгээгээр Москвад сурч байсан оюутнаас коронавирус илэрлээ
2020-04-24

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжиит мэдээллийг /2020.04.24/ хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү,Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 213 улс оронд халдвар тархсан байна. Коронавирусээр  2,7 сая  хүн өвчилж, 190 мянга  гаруй хүн нас барж 740  мянга гаруй хүн эдгэрсэн бол 1,7 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. ОХУ-д халдвар хурдацтай тархаж байна. Сингапур улсад 1037 шинэ тохиолдол  бүртгэгдсэн. Үүнээс 11 мянга гаруйд хүрсэн байна. Хөл хориог зургадугаар сарын 01 хүртэл сунгасан байна. Япон улсад халдварын тохиолдол нэмэгдсэн байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

 

-Алтанбулаг хилийн боомтоор орж ирсэн 49 жолоочийн шинжилгээг Дархан -Уул аймагт хийлээ. Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн хэмжээнд коронвирусийн шинжилгээ хийх боломжтой боллоо.  Тандалтын зорилгоор авсан 29 сорьцод коронавирус илрээгүй. Харин Турк улсын иргэн эдгэрч, гэрийн хяналтад шилжин орлоо. ОХУ-аас ирсэн иргэдээс давтан шинжилгээ авахад  Москва хотод сурч байсан нэг оюутанд коронавирусийн халдвар илэрлээ хэмээн мэдээлэв. 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Маш түргэн богино хугцаанд хүмүүсээ татаж авах байсан юм!!! Халдвар авхаас нь өмнө гэсэн үг!!!! Одоо бол бүгд л халдвар авсан хүмүүс орж ирэх нь тодорхой шүү дээ!!! Цогтбаатар 2 онгоцтой байр байхгүй гэж өрөвдмөөр юм ярих нь шившиг!!!
2020-04-24
Түй чоорт:
Аюул ах нараас ирэх байж
2020-04-24
ZOCHIN:
OROST SURDAG OYUTNUUDIIN TARHINII BAGTAAMJ N HYTADAD SURDAG OYUTNUUDAAS JIJIGHEEN BNASHUU.BITGII EMZEGLEEREI.UHANID GOLOMTNII DUND BSAN OYUTNUUDAAS ILREEGUISHUU.
2020-04-24
Урдаасаа бус хойноосоо хусуулж өгч байна даа
2020-04-24
Түй чоорт:
Аюул ах нараас ирэх байж