Гурвалжингийн гүүрийг засварлаж, хөдөлгөөнийг бүрэн нээлээ
2020-04-27

 

Гурвалжингийн гүүрний нэг урсгалыг дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хааж, гүүрний гурван холбоосын засварын ажлыг эхлүүлсэн. Гүүр засварын ажлыг дуусгаж өнөөдөр 06.00 цагт нээлээ. 

 

Гурвалжингийн хос гүүрийн зүүн талын гүүрийн хэсэгт том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн  ихтэйгээс шалтгаалан хэв гажилтын заадасд эвдрэл гараад байсныг бүрэн засварлаж хөдөлгөөнийг нээсэн байна.

Shuud.mn
Сонин хачин