Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны онцлох 19 ажлаа танилцуулав
2020-04-27

 

Төрийн албаны тухай хууль/шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхлээд 1 жил нэг улирлын хугацааг өнгөрч байгаа билээ. Шинэчлэн баталсан хуулийн хэрэгжилт болоод Төрийн албаны зөвлөл 2019 онд хийсэн үйл ажиллагааныхаа онцлох 19 ажлыг гаргажээ.

 

Төрийн албаны тухай хуульд заасан эрх зүйн хэм хэмжээний актыг бүрэн баталж, хуулийн хэрэгжих эрх зүйн орчинг бүрдүүлсэн, төрийн албанд анх орох иргэдээс авах ерөнхий шалгалтыг анх удаа улсын хэмжээнд нэгдсэн журмаар, бүрэн цахимжсан хэлбэрээр зохион байгуулсан, төрийн захиргааны байгууллагуудын албан тушаалын тодорхойлолтыг шинээр боловсруулж хянан баталгаажуулахтай холбоотой цогц арга хэмжээ авч хэрэгжүүлсэн, чадахуйн зарчим, шатлан дэвших тогтолцоонд суурилсан албан тушаалын буюу тусгай шалгалтын арга зүйг шинэчлэн хэрэгжүүлж эхэлсэн, маргаан хянан шийдвэрлэх, хянан шалгах ажиллагаанд зарим ахиц гарсан, хуулийн үзэл баримтлал, шинэтгэлийн үзэл санааг сурталчлан таниулах талаар олон талтай, арга хэмжээ зохион байгуулжээ.

 

Дээрх онцлох ажлын дэлгэрэнгүйг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn цахим хуудсаар зочилж үзэх боломжтой ажээ.

Shuud.mn
Сонин хачин