ВИДЕО: Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардах бичиг хүргүүллээ
2020-04-27

 

МСНЭ-ийн 300 гаруй сэтгүүлч нэгдэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлэв. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг нарын  сэтгүүлчдийн төлөөлөл шаардлагыг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзоригт гардуулж өглөө. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр:

 

-Өнгөрсөн өдрүүдэд сэтгүүлчид иргэдийн мэдэх эрхийн төлөө  тэмцэж байна. Энэ нь нэг болон хэдэн сэтгүүлчийн ч асуудал биш юм. Энэ бол Монгол Улсын ардчиллын асуудал. Иргэдийн мэдэх эрхийг хамгаалах асуудал юм. Сэтгүүлч баримт дэлгэснийхээ дараа шалгагдаж, хуулийн байгууллагад өгсөн баримтаа авахаар очиход биед нь халдсан. Тиймээс бид шаардах бичиг хүргүүлж байна хэмээв.

 

Шаардах бичигт ТЕГ-ын дарга хурандаа Д.Гэрэл, түүний хүүгийн нэр дээр байдаг алтны компани “Нарангийн гол”-д үйл ажиллагаа явуулж байгаль орчныг сүйтгэж  байгаа асуудлыг баримттай хүргэсэн. Энэ асуудалд албаны шалгалт хийх. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шууд удирдлагад байдаг ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэлтэй холбоотой  Зариг.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн биед халдсан асуудлыг  шалгах талаар дурджээ.

 

Засгийн газрын Хэвлэл мэдээллийн, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг шаардах бичгийг хүлээн аваад Ерөнхий сайд У.Хүрэлсүх хуулийн хугацаанд нь хариу мэдэгдэнэ гэв.

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Niigemd shudarga bus, huuli vus uildeluud ih baina l daa...tsagdaa nar ni bayan ulgii aimgiin zasag dargaas iluu erh medeltei, uriin naiz nuhud tanil tald tusgai zuvchuurilgui restran, delguurt arhi pivo zarah bolomj olgodog....irgedtei mash buduuleg haritsdag, unen zuil helsen huniig torgoh, barivchlah geed ailgadag....Tsagdaagiin hev jurmiin tasag ni bur noirhso, ahlah ni, tasgiin sarga ni zudeesen irgediig torgoj ailgadag bol tanil tald ontsgoi komissin shiidvergui, tusgai zuvchuurulgui irgen huuliin etgeeded davuu erh olgodog davruuldag geh met huuli bus yumnuud bna l daa...irged il helhees aidag ...general baatarjav meddeg bolov gej gaihaah yum daa...iim unen bodit baidliig setfuulchid l gargaj irj bga ch dee ...getel setguulch nart ajiliig ni chuluutei hiilgeh heregtei gej bodoj bn
2020-05-06
Zochin:
Darga naraa.Ta nar setgvvlch seter zvvsen abgai bolgond yaria uguh albagvi shte.Hen durtai ni dairch orood uuriin vzel bodloo tylgaad.ene hebleliin erh chuluu bish.yos zvigvi bvdvvleg yabdal mun tyl ta nar ch bas erh ashgaa hamgaalah heregtei.Ter zarig iin abgai vnen sejgiin.ter chini hvniig yyrlyylj barits aldyylj bgad teren deer ni duruulj tabilttai jvjig tabiad garshsan abgai bnle.myy yum holyyr bosgo bvv dabyyl
2020-05-03
Тэр хурандаа эээ хүүхний биед гар хүрсэн нь буруу л даа, гараас нь бариад түлхээд өрөөнөөсөө гаргасан л юм шиг байгаан, гэхдээ тэрийг чинь нээх зодсон зодлоо гээл сүр бадруулаал....зодно гэж чухам яахыг хэлдэг вэ ? Сэтгүүлч хүн тэр тусмаа өөрөө зөв үг хэллэгээ хэрэглэмээр....
2020-04-27
Тамтай П-нүүд юмаа. Байнга хэрэг зарга болу явдаг. EC-дад наадхаас чинь илүү хийх, шийдвэрлэх ажил их бий. Нэг муу сэтгүүлчийн зарга шүүлгэх гээд байхын, хар малууд.
2020-04-27
Hutsdag muu novshnuud be shantaajchin muusain pizds nar uhej dald orooroi setguulch nertri lalaruud
2020-04-27
zochin:
Ene hvvhnii vgeer yabah esgvi shvv
2020-04-27
зочин:
Энэ сэтгүүл зүй чинь юу болчихоо вэ юмыг үнэнээр нь гаргаач,лайв хийсэн ёс зүйгүй нэг эмэгтэй ингэж худлаа үймүүлэхэд дагаад намирчихдаг, ингэж явах ч улсад олон түмэнд сайн юм авч ирэхгүй дээ.
2020-04-27