Хятадын интернет хэрэглэгчийн тоо 900 саяд хүрчээ
2020-04-28

Хятадад интернэт хэрэглэгчдийн тоо энэ оны гуравдугаар сард 904 саяд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 75,08 саяар нэмэгдсэн үзүүлэлт гэж Синхуа агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадад интернет сүлжээнд нийт суурьшмал бүсийн 64,5 хувийг хамруулсан нь 2018 оны сүүл үетэй харьцуулахад 4,9 хувиар өссөн байна. 

 

2018 оны сүүлээс Хятадад гар утсаар дамжуулан интернет хэрэглэгчдийн тоо 79,92 саяар өсч, энэ оны гуравдугаар сард 897 саяд хүрчээ. Тус улсад нийт интернет хэрэглэгчдийн 99,3 хувь нь гар утсаар дамжуулан интернетэд холбогддог аж. 

 

2020 оны гуравдугаар сард Хятадын орон нутагт интернет хэрэглэгчдийн тоо 255 сая хүрсэн нь нийт хэрэглэгчдийн 28,2 хувь байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин