ВИДЕО: БНЭУ руу нислэг үйлдэх боломжгүй
2020-04-28

 

 

УОК-ын  хурлаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл хийлээ. Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин:

 

-“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх” хугацааг тавдугаар сарын 31-г дуустал сунгалаа. Иймд нислэгийг хязгаарласан хугацаа сунгагдаж, улсынхаа иргэдийг зөвхөн Алтанбулаг, Буянт-Ухаа, Замын-Үүд гэсэн гурван боомтоор авах шийдвэр хэвээр байгаа. Хэрвээ ОХУ, БНХАУ-ын иргэд эх орондоо буцах хүсэлт гаргавал авто замаар тээвэрлэж гаргах ажлыг зохион байгуулна. УОК-ын хурлаар мөн зарим мэргэжлийн болон бусад танхимын сургалтын үйл ажиллагааг үе шаттай нээх асуудлыг энэ долоо хоногт болох УОК-ын хуралдаанаар эцэслэн шийдэж Засгийн газрын хуралдаанд оруулахаар боллоо. Эх орондоо ирэх хүсэлт гаргасан нийт 9890 иргэн байна. Тиймээс өөрийн улсын иргэдээ татан авах  ажил үргэлжилнэ. 

 

БНСУ- руу хоёр удаа, ХБНГУ-руу нэг удаа   тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Мөн ОХУ-аас иргэдээ  ээлж дараагаар татан авчрах шийдвэр гаргалаа. Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдэд тавих шалгуур:

 

-Эрүүл мэндийн шалтгаантай/ хүнд өвчний улмаас эмнэлгийн магадалгаагаар гадаад улсад эмчилгээнд явсан/

 

-Жирэмсэн

 

-Бага насны хүүхэд

 

-Өндөр настан зэрэг байна.

 

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна гэж мэдээлэл өгч дуусаад сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-БНСУ-д байгаа иргэд Элчин сайдын яамны гадаа суулт зарлах гэж байгаа талаараа мэдээлж байна?

 

-Элчин сайдын яамны гадаад суулт хийгээд нэмэргүй. Суулт хийгээд манай улсын онгоцны тоо, багийн, тусгаарлах байрны тоо нэмэгдэх биш. Тиймээс аль болохоор аргагүй шаардлагатай иргэдээ  татан авчрах гэж байна. Ялангуяа Солонгос руу олон удаа нислэг хийж байгаа болохоор  иргэд  баярлалаа гэх байх гэж бодож байна.

 

-БНЭУ-руу нислэг үйлдэх боломжтой юу?

 

-БНЭУ руу нислэг үйлдэх боломжгүй.  Тэнд монголчуудын байдал амаргүй байна. Тэдгээр иргэд маань Европын холбоогоор  дамжаад ирвэл авах боломж байна. Байнгын нислэг хийдэг орнууд руугаа  нислэг хийнэ. Хэрэв байнгын нислэг хийдэггүй нэг л орон руу нислэг хийвэл бусад 57 орноос эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд байна. Тиймээс тэдгээр орнууд руу нисэх шаардлагатай болно. Үүнийг та бүхэн минь  ойлгоорой.

 

-БНСУ-д суралцдаг оюутнуудыг  буцааж байгаа юу?

 

-Буцаж байна. Харин очоод хоёр, гурав хоноод  буцах асуудал үүсгэхгүй тал дээр сануулж байна.

 

-УИХ-ын ээлжит сонгуулиар тусгаарлалтад байгаа иргэдээс санал яаж авах вэ?

 

-Энэ жилийн сонгууль томсгосон тойргоор явж байгаа болохоор иргэд  яаж санал өгөх  вэ гэсэн асуудал маш төвөгтэй асуудал байна. Тусгаарлах байр руу хэнийг оруулж санал авах гэсэн асуудал байна Тиймээс аль болохоор сонгуулийн өдөр тусгаарлах байранд иргэд байхгүй байхаар зохион байгуулна гэж бодож байна.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
China --- India 2 tomor zamaar holbogdoogui yumuu
2020-04-29
MAN g HURELSUH TEI NI ARCHIJ HAYA!!!!!!!!! FUCK HURELSUH!!!!!!!!!:
Enkhtuvshin chi yaj tenegtej bn aa!!!!!!!!!!!!!!! Chamaig ovoo gej bodson muu BAAS!!!!!!!!!!!!!! BAAS mini chi sons !!!!!!!! TED CHINI HUUHDUUD!!!!!!!!!!!!!!!!!!!!!! CHI MUU BAAS bitgii YALGAAD BAI CHI MUU ALUURCHINY HASAATAN!!! BAGABANDI SY BATBOLD metiin hulgaichidaas 17 TERBUM DOLLARAA GARGAAD NISLEG HII!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2020-04-28
Зочин:
Энэтхэгт дандаа борчууд байгаа юм чинь засаг цааргалах нь аргагүй биз хэрвээ томчууд түүний хамаарал бүхий хүмүүс байсан бол аль эрт онгоц явуулсан байгаа
2020-04-28