Европ нүүрсний экспортоо багасгаж байна
2020-04-28

Цар тахлын улмаас Европд түлшний эрэлт буурсантай холбоотойгоор 2020 оны дөрөвдүгээр сарын сүүлээр Оросын нүүрсний үнэ Европын зах зээл дээр 17,7 хувиар буурсан талаар РБК агентлаг мэдээллээ. 

 

Европын орнуудад экспортлогддог Оросын 6000 ккал/кг илчлэгтэй нүүрсний үнэ дөрөвдүгээр сарын 24-ний байдлаар өмнөх сарынхтай харьцуулахад 2,46 ам.доллараар буурч, 44,17 ам.доллар болсон байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Европын орнууд аж үйлдвэрлэлийн эзлэхүүн унасны улмаас энэ бүс нутагт нүүрсний цахилгаан станцуудын ачаалал буурсан бөгөөд үүнтэй холбоотойгоор нүүрсний импортоо багасгах болжээ. Дөрөвдүгээр сард Их Британи, Франц, Испани, Германы нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцын гаргадаг цахилгаан эрчим хүч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6,7ГВт байснаас 2,5 ГВт болон буурсан байна. 

 

Мөн байгалийн хийн үнэ эрс буурсантай холбоотойгоор хийн цахилгаан станцуудын ажиллагаа идэвхэжиж энэ нь нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэх ажиллагаа багасахад нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин