Л.Мөнхтүшиг: Нэгийг баярлуулж, нөгөөг гомдоох зайлшгүй сонголттой тулж байна
2020-04-29

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Гадаад харилцааны яамын Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нар мэдээлэл хийлээ.

 

 

Улсын Онцгой комиссоос тусгай нислэгээр ирэх иргэдэд дараах таван шалгуур тавьж байгаа. Үүнд:

 

Орох оронгүй болж байгаа оюутнууд

 

Эрүүл мэндийн шалтгаантай

 

Жирэмсэн

 

Өндөр настан болон асран хамгаалагчтай

 

Бага насны хүүхэдтэй гэр бүл

 

Дээрх шаардлагаас гадна БНСУ-ын Хуульзүйн яамнаас визийн хугацаа хэтрүүлэн саатуулагдсан 30 гаруй иргэнийг тусгай нислэгтэй зайлшгүй багтаах шаардлага тавьж байгаа аж. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "АНУ-д байгаа болон Европын орнуудад сууугаа иргэдийг татан авах боломжийг хангах үүднээс Сөүлийн Инчеон онгоцны буудлаар дамжуулан транзит нислэг үйлдэхээр болсон. Маргааш буюу дөрөвдүгээр сарын 30-нд зөвхөн транзит зорчигчид буюу нийт долоон улсаас 273 зорчигч ирнэ. Тавдугаар сарын 1-ний нислэгээр зөвхөн БНСУ-д оршин сууж байгаа 271 иргэн ирнэ" гэдгийн онцоллоо.

Shuud.mn
Сонин хачин