ШУУД: НДШ-ийн чөлөөлөлтөд ялгамжтай хандахгүй
2020-04-29

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МАОЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар хамтран Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль, хуулийг хэрэгжүүлэх журмын талаар мэдээлэл хийж байна. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг олгох хуулийн хэрэгжилтэд анхаарч, ажлын хэсэг гарч ажиллахаар болжээ.

 

 

ХНХ-ын сайд С.Чинзориг сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-НДШ-ийн чөлөөлөлтөд хэдэн хувь нь хамрагдах вэ?

 

Улсын хэмжээнд 1.1 сая ажилчид байна. Үүний 200 гаруй мянга нь төрийн албан хаагч, 60 орчим мянган ажиллагсад нь төрийн өмчит байгууллагад ажиллаж байгаа. Хувийн хэвшилд ажиллаж байгаа ажиллагсад хуулийн үйлчлэлд хамаарна. Үүссэн нөхцөл байдлаар хамаараад ялгамжтай хандахгүй. 

 

-Ажлын байр хадгалж байгаа гэсэн шалгуурыг яаж тавих бол?

 

-Ажлын байраа хадгалж  байгаа гэдэгт  хөдөлмөрийн гэрээг харгалзана. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин