ШУУД: Цар тахлаас урьдчилан сэргийлэх хуулийг баталлаа
2020-04-29

16:05 цаг:

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. 

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: 

 

-Эрсдэл бүхий нөхцөл гэж юуг хэлэх вэ? Холбогдох заалт бий юу? Халдварын нөхцөлд ажиллаж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд хамрагдаад хөдөө суманд ажиллаж байгааг нь хамруулахгүй гэж вий. 

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-Энэ хуулийн төслийн агуулга өөрчлөгдөх нь. Төрийн жинхэнэ албан хаагч гэхээр УИХ-ын гишүүд, сайд, дарга нарыг гэж ойлгоно. 

 

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

 

-Төрийн жинхэнэ албан хаагч гэж хуулийн томъёолол дээр тодорхой бичсэн байгаа. УИХ-ын гишүүн, сайд нар чинь улс төрийн албан хаагчид. 

 

Ийнхүү гишүүд үг хэлсний дараагаар  Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулав. Гишүүдийн олонхийн саналаар хуулийн төслүүдийг баталлаа. 

 

 

 

Д.Эрдэнэбат: Ирцээ бүрдүүлж байж санал хураалтад оръё

 

15:30 цаг:

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Тиймээс зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахаар боллоо. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Ирцээ хангаж байгаад санал хураалтад оръё. Асуултад ингэж хандаж болохгүй. Танхимуудад гишүүд ирцгүй байна. Маргаашнаас бүх санал хураалтыг цахимаараа явъя. Ингэхгүй бол асуудал УИХ-ын дарга дээр яригдана шүү гэлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар: 

 

-Ёсзүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ танхимуудаар явж ирц шалгаж байгаа. Маргаашаас ирц, санал хураалтыг цахимаар явуулна гэдгийг УИХ-ын Тамгын газар анхаараарай хэмээв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ххх:
Хуралдаж ч чадахгүй, хурдан зайлцгаавал таарна.
2020-04-29