ОХУ: Думын гишүүдийг цалингаа эмч нарт хандивлахыг уриалжээ
2020-04-30

ОХУ-ын "Единая Россия" намын дарга, Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев Төрийн дум дахь намынхаа гишүүд, сенатч, мужуудын хууль тогтоох хурлын гишүүдэд хандан намын гишүүний хураамжаа сарын цалингийнхаа хэмжээгээр төлөхийг уриалжээ. Цалингийн хандиваас бүрдсэн мөнгийг COVID-19 вирустэй тэмцэж байгаа эмч нар болон хүнд нөхцөлд амьдарч байгаа иргэдэд тусламж болгон өгөх аж. 

 

Тэрбээр энэ тухайгаа намын ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн хурал дээр мэдэгдсэн бөгөөд энэ хурлаар иргэд болон эмч нарт мөнгөн тусламж үзүүлэх боломжуудыг хэлэлцсэн байна.

 

"Энэ бол та бүхэн дор бүрнээ шийдэх асуудал. Энэ бол ямар нэгэн байдлаар өөрийгөө сурталчилах арга биш харин сонгуульд та бүхэнд итгэл хүлээлгэсэн сонгогчдын өмнө хариуцлагатай байх асуудал юм" хэмээн Дмитрий Медведев мэдэгдээд, намын гишүүд нь биелүүлж чадахаар зорилт гэдгийг онцолсон байна.

 

Тэрбээр намынхаа Гүйцэтгэх төв хорооны гишүүдэд хандан намын гишүүнийн хураамж, сайн дурын хандив хүлээн авах, цугласан мөнгө зорилтот бүлгүүд рүү очиход хяналт тавих ажлыг зохион байгуулахыг хүсчээ.

 

Энд дуулгахад, Оросын Төрийн Думын гишүүдийн дундаж цалин 350 мянган рубль буюу монгол мөнгөөр 12,4 сая төгрөг байдаг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Manai gishyyd handivaa uguh baihaaa
2020-04-30