Засгийн газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжив
2020-04-30

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын тухай хуулийн төслийн шинэчилсэн хуулийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: 

 

-Засгийн газрын бүрэлдэхүүн Үндсэн хуульд заасны дагуу тавдугаар сарын 25-наас өөрчлөлт орно. Энэ зайлшгүй мөрдөгдөх ёстой. Органик хуулиуд шиг дараа нь хийнэ гэж үзэж болохгүй. Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчтэй зөвшилцөхдөө яагаад нэг хоног гэж заасан бэ? 

 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: 

 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт аль нэг намын  ч юм уу реформ биш. Нийлж баталчихаад хамтын бүтээлээ нэг намынх шиг хандаж болохгүй. Өнөөдөр хуулийн төслийн хэлэлцэх эсэх. Ямар өөрчлөл оруулах нь УИХ-ын мэдэлд байгаа. 

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-Д.Эрдэнэбат гишүүн чухал асуудал хөндөж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж чадсан нь энэ парламентын амжилт. Хаврын чуулганаар зайлшгүй хэлэлцэн батлах хуулийг төслийг өргөн бариад байгаа. УИХ-ын тухай, Дэгийн тухай, Засгийн газрын тухай хуулийн төслийг өргөн барьсан. 

 

Гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар Засгийн газрын тухай шинэчилсэн хуулийн төслийг хэлэлцэхийг санал хураалтаар олоних дэмжлээ. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин