COVID-19: Орост хоногт 101 хүн нас баржээ
2020-04-30

Өнгөрсөн хоногт Оросын нутаг дэвсгэр дээр COVID-19 вирусийн халдвар болон түүнээс үүдэлтэй өвчний хүндрэлийн улмаас 101 хүн нас баржээ. 

 

Мөн халдвар авсан хүний тоо нэг хоногт 7099-өөр нэмэгдсэн нь цар тахал Орост дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. 

 

Оросын Титэм вирусийн цар тахалтай тэмцэх шуурхай албаны мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар тус улсын 85 субъектэд халдварын шинэ тохиолдлууд бүртгэгджээ. Үүнээс хамгийн их нь нийслэл болон Москва мужид  бүртгэгдсэн байна.Халдварын шинэ тохиолдлуудын 40 гаруй хувь нь өвчний ямар нэг шинж тэмдэггүй байжээ. Мөн энэ хугацаанд 1333 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

 

Энд дуулгахад, Орост цар тахал эхэлснээс хойш нийтдээ 106498 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд энэ хугацаанд 1073 хүн нас барж, 11 619 хүн эдгэрчээ. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин