COVID-19: ОХУ хилийн чанадад гацсан иргэддээ мөнгөн тусламж үзүүлнэ
2020-05-01

Цар тахлын улмаас эх орондоо ирж чадахгүй, хилийн чанадад гацсан Оросын иргэдэд нэмэлт тусламж үзүүлэх шийдвэрийг ОХУ-ын Засгийн газар гаргажээ. Нэмэлтээр 500 сая рубль зарцуулах захирамжид тус улсын Ерөнхий сайд Михаил Мишустин дөрөвдүгээр сарын 30-нд гарын үсэг зурсан талаар ОХУ-ын Засгийн газрын цахим хуудсан дээр мэдээлсэн байна. 

 

Оросын иргэдэд нэмэлт тусламж үзүүлэх шаардлагатай талаар Мишустин пүрэв гаригт сайд нарын танхимын хурал дээр мэдэгдэж байв. Улмаар хилийн чанадаас ирж чадахгүй болсон Оросын иргэдийг түр хугацаанд амьдрах байр, хоол хүнс болон бусад хойшлуулашгүй хэрэгцээний зардал төлөх, шаардлагатай бол виз болон бусад баримт бичиг сунгуулахад нь зориулж мөнгөн тусламж олгохоор болсон байна.

 

Нэмэлт санхүүгийн тусламж авах хүсэлтийг ОХУ-ын Гадаад хэргийн яаманд гаргах бөгөөд мөн тус яам тусламжийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ чинь зөвдөө.Засаг минь арай ч уу үгүй юу 16 оноос л мөөм хавдаалаа. За тэр амлалт мамлалт угаас дүүрч гээд сууж байтал энэ хавраас бүүр ширүүслээ . 3р сараас л бүр баллаад хаялаа. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнээ молиго молиго үмхүүлэхвмй гээд байхаддаа . Олон улсууд эр эм гэлтгүй баахан мөөмөө хавдаачих юмдаа. Ядахад мөөм хавдаах тусгай чиг үүргийн сайд гишүүд байхыг ч яалтай. Энэ олны горьдоог хэн ч гаргахын хэзээ ч гаргахын бүү мэдээ бүүмэд. Бүр их айхтар уйлтал нь горьдоовол дээрддэг ч гэлүү. Одоо тэгээд угаасаа орон даяар ийм чигийн ажлууд өрнөөд эхэллээ. Аймаар ч юм шиг
2020-05-02