Борис Жонсон: Хэдхэн хоногийн дотор бие ингэтлээ муудсанд итгэхэд бэрх байлаа.
2020-05-04

Гуравдугаар сард COVID-19 вирусийн халдвар авч, улмаар өвчин нь хүндэрч, сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаад эдгэн, өнгөрсөн долоо хоногт ажилдаа орсон, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон аюулт өвчнийг хэрхэн давж гарсан талаараа ярьсныг ВВС дамжууллаа. 

 

"Үнэхээр хүнд үе байсан, үүнийг үгүйсгэх аргагүй. Миний бие таагүй байсны дээр таамаглах аргагүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах нөөц төлөвлөгөө байгаа гэдгийг мэдэж байлаа. Эмч нар байдал бишдвэл юу хийхээ мэдэж байсан" хэмээн Борис Жонсон ярьжээ. 

 

Британийн Ерөнхий сайд Жонсоныг дөрөвдүгээр сарын тавны өдөр эрчимт эмчилгээний тасагт хүргэсэн. Үүнээс долоо хоногийн өмнө тэрбээр өндөр халуурч байсан бөгөөд эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа хүчилтөрөгч залгуулжээ. 

 

"Тэр үед л би COVID-19 вирусийн эм байхгүйг ойлгосон. Байнга л "би энэ байдлаас яаж гарах вэ? " гэж өөрөөсөө асуудаг байлаа. Хэдхэн хоногийн дотор бие ингэтлээ муудсанд итгэхэд бэрх байлаа. Хэвтээд л, яагаад сайжрахгүй байна аа гэж боддог байлаа" хэмээн Борис Жонсон ярьсан байна. 

 

Түүний биеийн байдал эрс муудсан тул эмч нар уушгины хиймэл амьсгалын аппарат залгасан бөгөөд үүний ачаар Жонсон өвчнийг даван туулж чаджээ.

 

Ерөнхий сайдын амь насыг аварсан эмч нарыг Николас Прайс болон Николас Харт гэх бөгөөд тэдний нэрээр Жонсон хүүгээ Николас хэмээн нэрлэсэн гэнэ.

 

ВВС: Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон удахгүй ажилдаа орно

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
yguisgeed yl toogood ih udsan shdee ene hynees bolj anglid
2020-05-04