ВИДЕО: Тасганы овооны уулзвар хүртэлх замыг энэ сарын 13-нд ашиглалтад оруулна
2020-05-04

 

Баянбүрдийн тойргийн уулзвараас Тасганы овооны уулзварыг засварлах зам засварын ажилтай холбогдуулан тухайн хэсгийн зам хаахаар болжээ. Үүнтэй холбогдуулан  Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх мэдээлэл өглөө.

 

Тэрбээр: 

 

-Нийслэл хотын бүтээн байгуулалтын ажил “Нэг хот,нэг стандарт” уриатайгаар  дөрөвдүгээр сарын 01 -ээс эхэлсэн. Тиймээс явган хүний  зам, дугуйн зам, ногоон байгууламжийн ажил гэх мэтийн ажлаа орхигдуулахгүйгээр хийж байна. Өмнө долоо хоногт Гурвалжингийн гүүрний засвар шинэчлэлийг хийгээд дууссан бол Баянбүрдийн тойргийн уулзвараас Тасганы овооны уулзвар  хүртэлх 1,09 км урттай  зам засварын ажил хийгдэж байна. Уг зам нь 1989 онд ашиглалтад орж байсан. Баянбүрдийн тойргийн уулзвараас Тасганы овооны уулзвар  хүртэлх замыг тавдугаар сарын 13нд ашиглалтад оруулахаар  100 гаруй замчин 24 цагаар ажиллаж байгаа.  Энэ жил Улаанбаатар хотод шинээр  52 км  хатуу хучилттай зам тавигдана. Иргэдээс хотын захын хороолол руу  хатуу хучилттай зам тавих хэрэгтэй гэсэн санал ирсэн учраас   Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг  гэсэн захын хороолол руу  замууд тавина. Мөн 17,8  км замд засвар шинэчлэлийн ажил  хийнэ. Замын засвар шинэчлэл, зам тавих ажил эхлэхээс 3-5 хоногийн өмнө замыг хаах тухай иргэдэд мэдээллэх бөгөөд  нийслэл хотын энэ жилийн зам засварын ажлыг сургууль, цэцэрлэг эхлэхээс өмнө есдүгээр сарын 01 гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна гэж мэдээллээ.

Г.Мичидмаа

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
BAYANBURDIIN TOIRGIIG 4 ZAMIIN UULZVAR BOLGOKH KHEREGTEI
2020-05-04
Налайхын зам дугуйн зам нь яасан бэ?
2020-05-04