Д.Эрдэнэбат: Бүрэлдэхүүнээ өөрчлөхгүй бол Засгийн газар чадамжгүй болно
2020-05-04

 

УИХ дахь АН-ын зөвлөлийн хуралдаан өндөрлөлөө. хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатнар мэдээлэл хийв. 

 

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл Д.Эрдэнэбат: 

 

-АН-ын бүлэг хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх асуудлаар ярилцлаа. Энэ долоо хоногт Засгийн газрын тухай, шүүхийн тухай, УИХ-ын, дэгийн тухай хуулиуд гээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой хуулийн төслүүд хэлэлцэхээр төлөвлөгдсөн. Энэ хуулиуд дээр тавигдах зарчмын байр суурь бол Үндсэн хуульд ягштал биелэх ёстой гэдгийг бид хэлээд явж байгаа. УИХ-ын тухай хуульд бид гишүүнийг тойргийнх нь сонгогчдын саналаар татах байсан ч харамсалтай нь унагачихлаа. Гэхдээ цаг хугацааны эрхээр энэ заалт хуульд орох байх. Чуулганы дэгийн тухай хуульд УИХ-ын дарга, гишүүдийн эрх үүргийг дэглэх гэж оролдсон. УИХ-д орж ирж байгаа шинэ хууль, тогтоолын төслийн зөв бурууг шүүхдээ гишүүд нээлттэй хэлэлцэх эрхийг нь нээлттэй байлгах ёстой. Хэлэлцүүлгийн үе шатыг өөрчилсөн маягаар хийхгүй бол гишүүд хөнгөн гоомой, зарим гишүүд нь хуультайгаа танилцаж амжаагүй байхад кнопоо хүчээр дардаг байдал түгээмэл байгаа учраас бид үүнийг байхгүй болгож, мэтгэлцээний хэлэлцүүлгийг хийх саналыг оруулж байгаа.

 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжих эхэлснээс Засгийн газрын бүрэн эрх дуусгавар болж, бүрэлдэхүүнээ өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа гэдгийг бид удаа дараа хэлж байгаа. Шинэ Үндсэн хуулиар дөрвөн гишүүдээс бусад нь давхар дээлгүй байна гэж заасан учраас үүнийг дагаж мөрдөх ёстой юм. Үндсэн хуулиас давсан зүйл байх ёсгүй. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газар тавдугаар сарын 25-ны өдөр бүрэлдэхүүнээ өөрчилсөн байх хуулийн шаардлага тулгарч байгааг эрх баригчид анхаарах хэрэгтэй. Хэрэв өөрчлөхгүй бол энэ Засгийн газар чадамжгүй болно гэсэн үг. Засгийн газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд ямар нэг хэрэгжих хуулийн хугацаа тавиагүй байна лээ. Бид хэлэлцүүлгийн үеэр саналаа илэрхийлээд явна.

 

Цаг үетэй холбоотойгоор хаврын тариалалтын талаар байр сууриа нэгтгэж, хэлэлцлээ. Тариалалт оройтож, хаврын тариалалтын асуудлаар АН-ын бүлэг байр сууриа илэрхийлсэн. Ингэж илэрхийлэхдээ цаг хугацаа оройтох, үрийн будаа тасрах вий гэж олон удаа анхааруулсан ч өнөөдрийг хүртэл хийж, хэрэгжүүлсэн ажил байхгүй байна. Чуулганы хуралдаанд үрийн буудай дутах вий гэх сануулгыг бид хэлж байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар үрийн буудай 10 мянган тонноор дутагдаж, 100 мянган га-аар бага тариалалт хийхээр байгааг Засгийн газар онцгой анхаарах хэрэгтэй байна. Засгийн газраас нүүрсний экспортын орлого нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарах шаардлагатай байна. Нүүрсний экспортын орлого нэмэгдэхгүй хэвээр байна. Зөвхөн 1-3 сард зарлага, санхүүжилт нэг их наяд төгрөгөөр татарч байна. Ноолуурын 300 мянга, тариаланчдад өгөх 150 тэрбум, ноолуурын 20 мянга гээд эх үүсвэр нь тодорхойгүй байна. Ажилгүйдэл, иргэдийн орлого өдрөөс өдөрт муудаж байгааг Засгийн газар анхаарах хэрэгтэй байна.

 

Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Засгийн газрын тухай хуулийн хэрэгжих хугацааг хуулийн төсөлд тусгасан уу?

 

-Засгийн газрын тухай хуульд хууль хэрэгжих хугацааг УИХ шийдэхээр оруулж ирсэн. Засгийн газар Үндсэн хуулийн дагуу гэж хуулиа бодож оруулж ирсэн бол тавдугаар сарын 25-н гэдгийг тусгах байсан. Тиймээс бид зарчмын санал оруулж, хууль хэрэгжих хугацааг тавдугаар сарын 25-н гэж тусгуулна. Уг нь дагаж мөрдөх хуульд Засгийн газрын бүрэлдэхүүнд тэдэн сарын тэдний өдрөөс хэрэгжүүлнэ гэсэн бол хууль зөрчихгүй байсан.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Нэргүй:
Үнэндээ манай УИХ тун хариуцлагагүй байнаа?! Хуульчид нь ч юмаа мэддэггүй юм байнаа?! Яаж ч уншсан гаргалгаа нь нэг л юм байна лээшдээ?! Үндсэн хуулийг бусад хуулиар шийдвэрлэж ҮХ-ийн хямрал дуудаж болохгүй ээ?!?!?! Тэгэхээр ҮХ-д хугацаа заагаар шийдчихсэн асуудлуудыг хэрэгжүүлэх л үүрэг хүлээнэ?!?!?! Тэгэхээр ЗГ богино уртаас хамаарахгүй өөрчлөгдөж ҮХ-иа мөрдөх л хэрэгтэй?!?!?!
2020-05-05
Зочин:
Үнэндээ манай УИХ тун хариуцлагагүй байнаа?! Хуульчид нь ч юмаа мэддэггүй юм байнаа?! Яаж ч уншсан гаргалгаа нь нэг л юм байна лээшдээ?! Үндсэн хуулийг бусад хуулиар шийдвэрлэж ҮХ-ийн хямрал дуудаж болохгүй ээ?!?!?! Тэгэхээр ҮХ-д хугацаа заагаар шийдчихсэн асуудлуудыг хэрэгжүүлэх л үүрэг хүлээнэ?!?!?! Тэгэхээр ЗГ богино уртаас хамаарахгүй өөрчлөгдөж ҮХ-иа мөрдөх л хэрэгтэй?!?!?!
2020-05-05
Иргэн:
Үнэндээ манай УИХ тун хариуцлагагүй байнаа?! Хуульчид нь ч юмаа мэддэггүй юм байнаа?! Яаж ч уншсан гаргалгаа нь нэг л юм байна лээшдээ?! Үндсэн хуулийг бусад хуулиар шийдвэрлэж үндсэн хуулийн хямрал дуудаж болохгүй ээ?!?!?! Тэгэхээр ҮХ-ийн хугацаа заагаар шийдчихсэн асуудлуудыг хэрэгжүүлэх л үүрэг хүлээнэ?!?!?! Тэгэхээр ЗГ богино утаас хамаарахгүй өөрчлөгдөж ҮХ-иа хэрэгжүүлэх хэрэгтэй?!?!?!
2020-05-05
1992 on:
ter yed AN judagtai baijee. Esvel Chimid, Ochirbat ahmadyn ygiig sonsdog baijee.
2020-05-05
Өөрийнхөө намдаа л санаа зов, чамд ЗГ-н асуудал томдоно.
2020-05-05
Зочин:
Ундсэн хуулиа бариад л солих хэрэгтэй шуу дээ одоо болохоор ардын намын хуульч гэдэг хэдэн хогшин хумуус яаж ч болно энэ чигээрэй яваад л сонгууль онгоруулнэ гээд байх юм даа сонгуулиар оорчлолт хийнэ шуу дээ мананг дэмжихгуй шуу
2020-05-05
o:
dandaa turiig sulruulah gesen yam yarina. hutsaad bailgui songuulia bodoo
2020-05-04
Засаг солигдох ёстой
2020-05-04
ЗГ:
СҮГ БОЛГОЖ ТОМИЛДОГ САЙХАН АРГА БИЙ ДЭЭ....
2020-05-04
та нарт ямар ч хамаа байхгүй новшнуудаа
2020-05-04
zochin:
Zailaa zvgeer ajil hiilge
2020-05-04
Эргүү ацнууд. Хоног хугацаагаа анхнаас нь зөв тооцож ч чадахгүй. Өмнөх жишгээ ч мэдэхгүй. Ардчилсан үндсэн хууль гарсан ч УИХ-ын сонгуулийн тухай хууль гарах хүртэл АИХ үйл ажиллагаагаа явуулж ирснийг мэдэх үү.
2020-05-04