ВИДЕО: ЗХУ-ын цэргийн анги байрлаж байсан газраас тэсрэх бөмбөг олджээ
2020-05-04

Зэвсэгт хүчний алба хаагчид иргэдийн амь нас, аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болох тэсэрч дэлбэрэх галт хэрэгслүүдийг самнаж илрүүлэн, устгалд орууллаа.

 

 


Тодруулбал, 4 дүгээр сарын 29-ний шөнө Төв аймгийн аймгийн Баянжаргалан сумын хэсгийн төлөөлөгч, ахлах ахлагч Б.Соронзонбатын “Манай суманд тэсэрч дэлбэрэх сум, галт хэрэгсэл байна” гэсэн дуудлагын дагуу ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон тэсэрч дэлбэрэх зүйлийн хайгуул устгалын бүлгийнхэн 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 02-ны өдрүүдэд Баянжаргалан суманд ажиллалаа.


Томилгоот бүрэлдэхүүн сумын төвөөс хоёр галт хэрэгсэл, сумын төвөөс 23 километрийн зайд орших “Улаан-Ухаа” багийн нутаг дэвсгэрээс “ОФАБ-250”, “ФАБ-250” загварын байлдааны нисэх онгоцны бөмбөг болон 30 мм-ийн байлдааны сум олж илрүүлэн, устгаж аюулгүй болгосон байна.


Тус газарт хуучин ЗХУ-ын нисэхийн цэргийн анги байрлаж байсан бөгөөд хэрэв тэдгээр галт хэрэгслүүдийг яаралтай олж илрүүлээгүй бол ойролцоох амьдарч байгаа ард иргэдийн амь насанд ноцтой аюул учрах байв.


Нутгийн зон олны зүгээс учирч болох эрдслээс амь нас, газар нутаг, эд хөрөнгийг нь авран хамгаалсан Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнд талархлаа илэрхийлж байсан юм.


Зэвсэгт хүчний томилгоот бүрэлдэхүүн тус сум орон нутгийн эрсдэл бүхий газруудад дахин самналт хийхээр төлөвлөөд байна.

 

ИРГЭН-ЦЭРГИЙН ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС

Shuud.mn
Сонин хачин
Манай зэвсэгт хүчнийхэн сайн ажилласан байна. Баярлалаа амжилт хүсье
2020-05-04
irgen:
sumiin ahlagch mundag baina shyy anhaaral bolgoomjtoi baisnii hychind ayulgui bolgojee
2020-05-04