COVID-19: Япон онц байдлын хугацааг сунгав
2020-05-04

COVID-19 вирусийн цар тахалтай холбоотойгоор Японд зарласан онц байдлыг сунгахаар болсон талаар NHK мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, онц байдлын горимыг тавдугаар сарын 31 хүртэл сунгах төлөвлөгөөг Японы Засгийн газар дэмжсэн гэж тус улсын эдийн засгийн сайд Ясутоси Нисимура мэдэгдсэн байна.  

 

"Тавдугаар сарын 31 хүртэл Япон даяар онц байдлын горимын хугацааг сунгахыг Зөвлөх хороо дэмжсэн" хэмээн сайд мэдэгджээ.

 

Энд дуулгахад, тавдугаар сарын хоёрны өдөр хоногт 39 өвчтөн нас баржЯпонд цар тахал дэгдсэнээс хойших хамгийн их нас баралт бүртгэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин