Өмнөд Солонгосын үйлдвэрлэлийн хэмжээ эрс буурч байна
2020-05-04

Өмнөд Солонгост үйлдвэрлэлийн хэмжээ дөрөвдүгээр сард эрс унасан нь сүүлийн 10 жилд тохиогоогүй үзүүлэлт гэж KBS дамжууллаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, COVID-19 вирусийн цар тахлын улмаас дотоодын болон тус улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын үйлдвэрүүд хаагдаж, Өмнөд Солонгосын бүтээгдэхүүний олон улсын эрэлт тасалджээ. 

 

Эдийн засагчдын үзэж байгаагаар Өмнөд Солонгосын экспортын томоохон зах зээл болох Хятад бизнесээ аажмаар нээж байгаа ч бусад бүс нутгуудад нүүрлэсэн томоохон алдагдлуудыг нөхөхөд хангалтгүй, Өмнөд Солонгосын эрх баригчид дэлхийн худалдаанаас хамаардаг эдийн засгаа дэмжихэд ноцтой хүндрэлтэй тулах гэнэ.

 

Энд дуулгахад, өнгөрсөн долоо хоногт Сөүлд дотооддоо халдвар гараагүй анхны тохиолдол бүртгэгдсэн бөгөөд улмаар энэ долоо хоногоос тус улсад зарим хязгаарлалтуудыг цуцлахаар төлөвлөж байгаа аж.

 

 

Shuud.mn
Сонин хачин
солонгосчууд царай зүс бие хаа ааш зан төрх юм юмаараа хятадуудтай их төстэй байдаг. Тиймээс солонгосчуудыг сайжруулсан хужаа гэж үздэг.
2020-05-04