ВИДЕО: Цэнгээний газрууд үйл ажиллагаагаа эрсдэлгүй явуулах нөхцөлөө бүрдүүлээгүй байна
2020-05-04

 

Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсэг хуралдлаа. Нийслэлийн Засаг даргын дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн захирамжаар баар, караокe, согтууруулах ундаа худалдаалах зөвшөөрөлтэй аж ахуй нэгжийн үйл ажиллагааг 07.00-00.00 цаг хүртэл нээхээр болсон. Тэгвэл өнөөдрийн  /2020.05.04/ нийслэлийн онцгой комисс хуралдаанаар  баар, караоке, цэнгээний газруудыг хаахаар шийдвэр гаргав.

 

 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан:

 

-Засаг даргын захирамжийн хүрээнд үйлчилгээ үзүүлж ирсэн аж ахуй нэгжүүд, тэр дундаа шөнийн цэнгээний газрууд бусад энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд зохих ёсны шаардлага хангаж ажиллахгүй байна. Иргэд ажилтай орлоготой, түүний хажуугаар эрүүл мэндээ сахин хамгаалж мэргэжлийн байгууллагын зөвлөмж зөвлөгөөг дагаж, эдийн засгаа урагшлуулах талаас асуудалд хандаж аж ахуй нэгжүүдэд боломж олгосон.

 

Харамсалтай нь аж ахуй нэгжүүд ариутгал халдваргүйтлээ хийхээс эхлээд халдварт өвчнийг тархахаас сэргийлж төр засгийн бодлого шийдвэр, мэргэжлийн байгууллагын зөвлөмж, зөвлөгөөг мөрдөж ажиллахгүй байна. Мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаа хоорондоо уялдаа холбоогүй байгаагаас шалтгаалж бүрэн хяналт тавих боломж  нөхцөл нь бүрдэхгүй байна. Тийм учраас үйл ажиллагаагаа эрсдэлгүй хэвийн явуулах боломж нөхцөлөө бүрдүүлээгүй, бэлэн биш байна. Өнгөрсөн гурван сарын турш халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд  өдөр шөнөгүй ажиллаж байгаа эмч, сувилагч, асрагч эмнэлгийн байгууллага, цагдаа холбогдох байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулах шаардлага байхгүй байна. Ард иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулах боломжгүй. Энэ байгууллагууд хэзээ ямар төвшинд ариутгал халдваргүйтлийн ажлыг хийж, халдварт өвчний эрсдэл тархалт хэзээ, ямар хэмжээнд бүрэн арилсан байна гэж үзсэн  тохиолдолд дахин энэ байгууллагуудын үйл ажиллагааг нээх талаар шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Тийм учраас тодорхойгүй хугацаагаар энэ байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож байна

 

Өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тамгын газрын үйл ажиллагаа холбогдох байгууллага, агентлаг харьяа газруудын үйл ажиллагааг уялдуулах асуудалд хангалтгүй ажиллаж байгаа учраас Тамгын газрын даргын  албан тушаал, үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Холбогдох байгууллагууд чиг үүргийнхээ дагуу өдөр тутмын үйл ажиллагаан дээрээ илүү хариуцлагатай, өндөр зохион байгуулалттай цаг үеийн нөхцөл байдалд тохируулж уян хатан шийдвэр гаргах. Үр дагаврыг нь маш сайн тооцож хариуцлагатай ажиллах хэрэгтэй. Мөн танхимын  сургалтын үйл ажиллагааг нээх асуудлыг УОК шийдвэр  гаргана.  Цагдаагийн алба хаагчдын биед халдсан иргэдийн нэрийг олон нийтэд мэдээллэж, хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн юм.

 

 

Хоёр аж ахуй нэгжийн үйл ажиллагааг цуцлах арга хэмжээ авчээ

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гурван сарын хугацаанд 11336 аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож цагийн хязгаарлалт хийсэн. Энэ 11336 аж ахуй нэгжүүдээс 7000 аж ахуй нэгжийн үйл ажиллагаа нээгдсэн. 17 мянган аж ахуй нэгжид 38 чиглэлийн мэдэгдэл зөвлөмж хүргүүлсэн байна.  Тухайн мэдэгдэлд газрын үйл ажиллагааг нээсэн тохиолдолд ямар стандарт шаардлагыг мөрдөж ажиллах вэ? тухай байсан. Жишээ нь: Амралтын газар, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал, саун, иога, үсчин гоо сайхан, халуун усны газруудын удирдлагуудад мөн хүргэсэн байна.

 

Нээгдэж байгаа аж ахуй нэгжүүдэд Covid-19 стандарт шаардлагыг баримталж ажиллах, ажлын байран дээр 1,5-2 м зайтай үйлчилгээ үзүүлэх, стандартын дагуу ариутгал халдваргүйтэл хийх, Халуун үзэж оруулах зэрэг мэргэжлийн зөвлөгөөнүүдийг өгсөн байна.

 

1035 ресторан, баарны үйл ажиллагаанд хяналт хийсэн. Бүгд мэдэгдлийг  хүлээж аваад ажлаа эхлүүлсэн байна.  НМХГ-аас нэг өдөрт 375  аж ахуй нэгж газарт хүрч ажилласан. Баянзүрх дүүргийн 41 ресторан, баар, Баянгол дүүрэгт 78, Багануур дүүрэг  14, Сонгионохайрхан дүүрэгт  41, Сүхбаатар дүүрэг 45, Хан-Уул 47,  Налайх дүүрэг 6,  нийт 375 газарт  өнгөрсөн амралтын өдөр хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар  нэг иргэн, гурван аж ахуй нэгжид зөрчил илэрсэн. Иргэнд зөрчлийн тухай хуулиар иргэнийг 150 мянган төгрөгийн торгууль, аж ахуй нэгжийг 1,5 сая төгрөгөөр торгууль ноогдуулах арга хэмжээ авч хоёр аж ахуй нэгжийн үйл ажиллагааг цуцлах арга хэмжээ авчээ.

 

Цагдаагийн биед халджээ

 

Нийслэлийн цагдаагийн газарт  2260 хэрэг бүртгэгдэж, урд оны мөн үетэй харьцуулбал гэмт хэргийн тоо буурсан. Тэр дундаа архидан согтуурах, хүчиндэх, бусдын эрх чөлөө эрүүл мэндэд халдах, зэрэг хэргүүд 50 хүртэлх хувиар буурчээ.   Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийн гурав хоногт:

 

-Цагдаагийн алба хаагчид 17 чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж хоорондоо зай баримтлахгүй, халуун хэмжигч байхгүй, амны хаалт зүүхгүй зөрчилтэй газруудад шаардлага тавьсан.

 

-Тавдугаар сарын 01нд  нийт 802 дуудлага иржээ. Үүнээс гэр бүлийн хүчирхийллийн дуудлага-78,согтуугийн дуудлага 207,

 

Тавдугаар сарын 02нд нийт 1173 дуудлага иржээ. Үүнээс  согтуугийн дуудлага 427, эрүүлжүүлэгдсэн 226 хүн, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 125,

 

Тавдугаар сарын 03нд нийт 1204 дуудлага иржээ.Үүнээс  согтуугийн дуудлага 474, эрүүлжүүлсэн  218 иргэн,  гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 148,  118 саатуулсан, бөгөөд цагдаагийн албан хаагчийн биед халджээ.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
яаж маскаараа дарс уух юм бэ
2020-05-07
Uimraa
2020-05-05
Зочин:
УОК-ООС ХОРИО ЦЭЭР ТОГТООСОН ЭНЭ ЦАГТ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ НЭЭГЭЭГҮЙ БАЙЖ ЯАЖ БААР НЭЭЖ ЧАДАВ АА. ЭНЭ ХОТЫН ДАРГА ГЭЖ ОРК ЭРҮҮЛ ХҮН МӨН ҮҮ.
2020-05-04
Аззаяа.Б:
ОХУ-д Ялалтын баярын дараа цар тахал оргил үедээ хүрч АНУ-ын дараа эрэмблэгдэнэ. Аюул хажууд байна Хятадад өдөр 1000 хүн халдвар авахад түгшээд байсан байж 10000 хүн ОХУ-д халдвар авахад яагаад тоохгүй байна вэ монголчуудаа. Бид цөөхүүлээ үндэстэн. Нийслэлд хүн амын 80 хувь нь амьдардаг.Нийслэлийн байр болгонд шахуу хүнсний дэлгүүр шиг үйл ажиллагаа явуулдаг жолооны сургуулиудын үйл ажиллагааг нээх тун буруу. Жолооны сургуулийг авгай нөхөр хоёр ах дүү хамаатнаа ажиллуулсан болоод сургалтын машин бүрээр 4-9 хүн авч сургадаг. Жолоо нь 5 машинтай гэвэл 50 гаруй хүнийг 21 хоног бөөгнүүлэнэ. Нэг машинд 5-7 хүн чихээд өдөржин аваад явна. Жолооны сургуулийг шинэ авто захын хажууд тээврийн цагдаагийн хяналт камержуулсан орчинд явуулах талаар Японоос туршлага судлаачээ дарга нараа
2020-05-04