М.Чимгээ: ЭМЯ-наас өгч байгаа зөвлөгөөг дагаж, тайван байх хэрэгтэй
2020-05-04

 

 

"Сүхбаатар" нэгдсэн эмнэлгийн дарга, Монгол Улсын хүний гавьяат эмч М.Чимгээгээс цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

-Бага насны хүүхдүүд гадаа их тоглож байна. Эцэг эхчүүд ханиад томуунаас хэрхэн сэргийлэх вэ?

 

-Цаг агаар дулаарч байгаа ч эцэг эхчүүд хүүхдүүдээ гадуур явуулах нь зохистой зүйл.    Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл мэндийн зөвлөмж зөвлөгөөг  дагаж, гарын ариун цэврийг сахиж, дархлаагаа дэмжих хэрэгтэй.

 

Олон нийтийн газар явахгүй байх хэрэгтэй. Бид эмч, ажилчдынхаа  мэргэжлийн чадвар дээр төдийгүй сэтгэл сэтгэл зүйн хувьд анхаарч байна. “Та үүнийг хийж чадна. Таниас  өөр  хэн  ч чадахгүй” гэж эмч, сувилагч  эмнэлгийн ажилтангуудаа сэтгэл зүйн хувьд бэлтгэж байна. Өдөр бүр харилцаа хандлагын талаар сургалт явуулж байна. Хэдийгээр халдвар тархаагүй байгаа ч бид өдөр бүр дадлага хийж, бэлтгэж  байна. Эмч  эмнэлгийн ажилчид нэг л зүйл дээр алддаг. Хувцсаа өмсөхдөө алддаггүй, тайлахдаа алддаг. Хувцсаа тайлахдаа сандардаг, гэр лүүгээ тэмүүлж байгаа сэтгэл нь халдварын эрсдэлд оруулдаг. Өөрийгөө болоод  гэр бүл, нийгэмд халдвар тархах нөхцөл байдал бий болдог. ДЭМБ-аас судалгаа хийхэд халдвар авч байгаа эмч, эмнэлгийн ажилчид  хувцсаа тайлахдаа алдаа гаргаж байна гэсэн дүгнэлтэд хүрээд байна.

 

-Танай эмнэлгийн тухайд өнгөрсөн мөн үеийнхтэй харьцуулахад ханиад томууны өвчлөл хэр байна вэ?

 

-Томуугийн дэгдэлт буурсан байна. Эрсдэлтэй  бүлгийн хүмүүсийг вакцинд хамруулсан мөн хөл хорио тогтоосонтой холбоотой томуугийн дэгдэлт буурсан байна.

 

-Гадаадын улс орнуудаас иргэдээ тусгай үүргийн онгоцоор авч ирж байгаатай холбогдуулан иргэд коронавирус тээвэрлэгдэн орж ирж байна гэж сэтгэл санааны хувьд хямарч байна? Сэтгэл санаа нь хямарч байгаа иргэдэд хандаж хэлэхэд?

 

-Манай эрүүл мэндийн байгууллага маш сайн тусгаарлаж ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагадаа итгэх хэрэгтэй. Айж сандрах хэрэггүй. Эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж зөвлөгөөг дагаж тайван байх хэрэгтэй гэв.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Царай зүс нь хаашаа юм:
Аймшигийн кинонд тоглож байгаамуу
2020-05-05
Юу гэж ойлгох уу ??:
Цаг агаар дулаарч байгаа ч эцэг эхчүүд хүүхдүүдээ гадуур явуулах нь зохистой зүйл.
2020-05-05
Явдалтай авгай даа энэ:
Ийм муухай байж хормойн явадлтай дээр нь пялдага авгай
2020-05-05
пялдага долдого
2020-05-04