Б.Номин: Амьдрал хүмүүсийн бодит харилцаан дээр тогтдогийг коронавирус ойлгуулж өглөө
2020-05-05

www.shuud.mn сайт цар тахлын энэ үед гадаадад сурч, ажиллаж амьдарч байгаа Монгол иргэдтэй онлайнаар холбогдож цаг үеийн асуудлаар цуврал ярилцлага хүргэж байгаа. Энэ удаагийн зочноор АНУ-ын Калифорни мужийн Оаклэнд хотод ажиллаж амьдарч байгаа Б.Номинг урьж, АНУ-д үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцсанаа хүргэе.

 

-АНУ-д цар тахал хурдацтай тархаж байна. Таны амьдарч байгаа Калифорни муж, Оаклэнд хотод өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?

 

-АНУ-ын Калифорни мужид гуравдугаар сарын дунд үеэс эхэлж 30 хоногийн хөл хорио тогтоосон. Хөл хорионы хугацаа дуусахад тухайн мужийн захирагч нарт хөл хорионы асуудлыг шууд даатгасан. Манай мужид “Хөл хорио”-ны үед хүмүүсийг аль болох гэртээ байж, зайлшгүй шаардлагатай хүнсний  дэлгүүр, эмийн сан орох асуудлаар л гадуур гарахыг зөвлөж байна.

 

-АНУ-ын Мичиган, Кентукки, Юта мужуудад байгууллагын үйл ажиллагааг сэргээх, хөл хориог эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаал цуглаан болсон. Калифорни мужийн тухайд...?

 

-Тус мужийн зарим газруудад өнөөдөр авто зам хааж, хэд хэдэн жагсаал цуглаан болно гэсэн мэдээлэл байсан. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд санхүүгийн нөхцөл байдал амаргүй байгаа тухай мужийн захирагчид хандаж хөл хориог цуцалж, үйлчилгээний зарим газруудын үйл ажиллагааг нээж өгөхийг хүссэн. Дараагийнх нь хүнс, өргөн хэрэглээний дэлгүүр, эмийн санд ажилладаг хүмүүс. АНУ-д өргөн тархсан, эрэлт ихтэй “Захиалгын бараа хүргэлтийн ажилчид” амны хаалт, тусгай хэрэглэлийн хувцас зэрэг аюулгүй ажиллагааны хангалт муу байгааг учирлан нэмэлт цалин хүсч, өвчин туссан тохиолдолд цалинтай амрах хугацааг уртасгах, аюулгүй ажлын хэрэгсэл өгөхийг шаардаж жагсаал хийх тухайгаа мэдэгдээд байгаа.

 

Одоо бол дэлгүүрт бараа бүтээгдэхүүн хүрэлцээтэй, үнэ өссөн зүйлгүй байна. Зарим хүнсний үйлдвэрүүдэд үйлдвэрлэлийн хэмнэл алдагдаж барааны илүүдэл бий болж, хаягдал гарах болсон. Маш их хэмжээний сонгино, сүү, жимс жимсгэнэ, бүх төрлийн ногоо гэх мэт зарим хүнсний зүйлсийн илүүдэл үүссэн, хаягдсан.

 

-Амны хаалт хүрэлцээгүйгээс үүдэн нэг бүрийн үнэ нь хэт өсөх асуудал гарч байгаа  учраас “Амазон” зэрэг зарим томоохон худалдааны сайтууд үнийн хөөрөгдлөөс хамгаалж стандарт үнэ тогтоож байгаа гэсэн үү?

 

-Калифорни мужийн хойд хэсэгт түймэр гарах нь элбэг тохиолддог, бараг жил бүр гардаг. Түймэр гарснаар Улаанбаатар хотын өвлийн утаанаас дутахгүй шахуу утаан хөшиг татдаг. Мужийн иргэд үүнд бэлтгэн амны хаалтаа базааж, байнгын  бэлтгэлтэй байдаг гэж боддог. Тиймээс тус мужийн хувьд жилийн энэ улирал нь амны хаалтын эрэлттэй цаг үе. Өмнөх жилийн энэ үед худалдан авсан амны хаалтын нөөц надад байсан. Мөн Мужийн хэмжээнд амны хаалт ховордсон энэ цаг үед амны хаалт хийгээд хүмүүст үнэ төлбөргүй тараасан монгол эмэгтэй Л.Цолмон эгчийн сайхан сэтгэлээр бахархмаар байна. Би Санхүү, татварын асуудлаар зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Ки Пи Эм Жи” компанид ажилладаг. Дөнгөж сая манай офисоос 20 ширхэг амны хаалт шуудангаар илгээснийг хүлээн аваад байна. Дээрх амны хаалтуудын нөөцөөр болоод байгаа учраас одоогоор онлайнаар амны хаалт захиалж үзээгүй байна.

 

-Хүнс, өргөн хэрэглээний барааны үнэ өсөлт ямар байна вэ?

 

-Гуравдугаар сард хорио цээрийн дэглэм тогтооход худалдааны төвүүдэд ачаалал ихсэж, зарим хүнсний дэлгүүрт зарим барааны хомсдол үүссэн. Коронавирус гарснаар зарим махны үйлдвэрүүд үйл ажиллагаагаа түр зогсоосон. Үүнтэй холбоотойгоор махны үнэ нэмэгдсэн. Одоо бол дэлгүүрт бараа бүтээгдэхүүн хүрэлцээтэй, үнэ өссөн зүйлгүй байна. Зарим хүнсний үйлдвэрүүдэд үйлдвэрлэлийн хэмнэл алдагдаж барааны илүүдэл бий болж, хаягдал гарах болсон. Маш их хэмжээний сонгино, сүү, жимс жимсгэнэ, бүх төрлийн ногоо гэх мэт зарим хүнсний зүйлсийн илүүдэл үүссэн, хаягдсан.

 

-Худалдааны дэлгүүр ямар журмаар ажиллаж байна вэ?

 

-Амны хаалт зүүсэн хүнд үйлчилж байна. Дэлгүүрт орохдоо гараа ариутгаад орж байгаа. Хүнсний дэлгүүрүүд 8:00-9:00 цагийн хооронд 60-аас дээш настай ахмад настангуудад үйлчилж байна. Дэлгүүрт 50-аас дээш хүн зэрэг оруулахгүй. Хүн хоорондын зайг тэмдэглэсэн анхааруулах тэмдэг нааж, хүмүүс тухайн анхааруулах тэмдэг дээр зогсож бие биенээсээ тодорхой зайтай үйлчилгээ авч байна.

 

-Та гэрээсээ ажиллаж байгаа  уу?

 

-Хорио цээрийн дэглэмтэй холбоотой мэдэгдэл гарч, хөл хорионы хугацаа дуустал бүх хүнийг гэрээсээ ажиллах дүрмийг манай компанийн удирдлагаас гаргасан. Тиймээс миний хувьд гэрээсээ ажиллаад байж байна.

 

-АНУ-д байгаа Монголчууд холбоотой юу?

 

- Зохих хэсэгтэй нь мэдээж холбоотой. Энд байдаг монголчууд фэйсбүүк групптэй, түүгээрээ дамжуулж мэдээ мэдээллээ солилцдог.

 

-Эмнэлгийн байгууллагын үйл ажиллагаа нь ямар байна вэ?

 

-Шинжилгээ хийлгэх шаардлагатай бол шууд очоод хийлгэх боломжтой. Бусад үед хариуцсан эмчтэйгээ онлайнаар холбогдож зөвлөмж зөвлөгөө авах боломжтой. Миний хувьд эмчтэйгээ онлайнаар холбогдож байна.

 

 

Жилийн орлогын хэмжээ өсөх тусам тэтгэмжийн хэмжээ багасч 95 мянган долларын жилийн орлоготой хувь хүнд 200 $ олгогдохоор мөнгөн тусламж үзүүлсэн.

 

-Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гарах юм уу?

 

-Миний хувьд тийм асуудал мэдрээгүй, мөн таарч байгаагүй. Ази царайтай зарим хүнийг гадуурхсан тухай сонсож л байсан. Гэхдээ яг л өмнөх шигээ хүмүүсийн харилцаа хэвийн байна. Калифорни муж олон үндэстний төвлөрөл ихтэй тул арьс өнгөний үзэл төдийлөн явцгүй газар. Калифорни мужийн 40 орчим сая хүний 14,7 %-ийг азичууд эзэлдэг. Энэ тоо их юм хэлж багаа болов уу.

 

-АНУ-ын Засгийн газраас санхүүгийн хүнд нөхцөлд орж байгаа  иргэн бүртээ 1000 долларын тэтгэмж өгч байгаа гэсэн үү?

 

-Гуравдугаар сард АНУ-ын улсын иргэн болон, байнгын оршин суудаг иргэддээ тэтгэмж олгох хууль баталсан. Энэ хуулинд 75 000 $-оос бага жилийн орлоготой хувь хүн болон иргэддээ орлогын хэмжээнээс нь хамаараад 1200 доллар хүртэлх мөнгөн тэтгэмж, 17-с доош насны хүүхэд бүрт 500 $ нэг удаа олгох тухай заасан. Хууль батлагдсанаас хойш 14-30 хоногийн дотор л нийт тэтгэмжийн ихэнх нь олгогдсон. Жилийн орлогын хэмжээ өсөх тусам тэтгэмжийн хэмжээ багасч 95 мянган долларын жилийн орлоготой хувь хүнд 200 $ олгогдохоор мөнгөн тусламж үзүүлсэн.

 

-АНУ-аас зээлдэгчдэд ямар хөнгөлөлт үзүүлж байна?

 

-АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ 0,0 хувь, Арилжааны банкны төв банк дээрх нөөцийн сангийн үлдэгдлийг мөн 0,0 хувь тус тус болгож, банкны зээлийн хүүг 1,0 хувиар буулгасан. Арилжааны банкууд үйлчлүүлэгчиддээ зориулсан хөнгөлөлтийн нөхцөлүүдийг идэвхжүүлсэн.

 

- 90 хоногт ямарч төлбөр төлөхгүй байх, алданги тооцохгүй,

 

- 90 хоногийн дараа зээлдэгч ажилгүй, орлогогүй болсон тохиолдолд олон төрлийн хөтөлбөрт хамруулах боломжоор хангах гэх мэт.

 

Дээрхээс гадна маш олон төрлийн хөнгөлөлтүүд байгаагаас хамгийн чухлыг нь дурдлаа. 

 

-АНУ-д санхүүгийн хүнд байдалд орж байрныхаа түрээсийг төлж чадахгүйд хүрч байгаа иргэд олон байна уу?

 

-Калифорни мужид байрны түрээсээ төлөхгүй байгаа түрээслэгчийг байрны эзэд байрнаасаа гаргах эрх зүйн зохицуулалт байдаг. Энэ хуулийн үйлчлэлийг түр зогсоосон. Гэхдээ байрны эзэдтэй тохиролцож, дэлхий нийтээрээ санхүүгийн хямралд орж байгаа үед асуудлыг ойлгоод түрээсээ төлөх хугацааг хойшлуулах, төлбөрөө цувуулж төлөх боломжуудийг тохиролцох боломжтой гэсэн.

 

-Сан-Франциско хотод суугаа манай Элчин сайдын яамнаас ямар арга хэмжээ авч байна вэ?

 

-Сан-Франциско хотод үйл ажиллагаа явуулдаг Консулын газар 17 мужийг хариуцдаг. Монгол  489 хүн эх орондоо буцах хүсэлт гаргасан гэсэн.

 

-Манай улсад Зөрчлийн тухай хуулиар олон нийтийн газар амны хаалт зүүж явахгүй бол 150 мянган төгрөгөөр торгож байна. АНУ-д ийм зохицуулалт байгаа юу?

 

-Амны хаалт зүүгээгүй иргэдийг торгох болон бусад ямар нэгэн арга хэмжээ авах зохицуулалт байхгүй.

 

 

Дасгал хөдөлгөөн хүнд зайлшгүй хэрэгтэй. Бие махбодын эрүүл мэндийн хажуугаар бодлоо цэгцлэх зорилгоор спортоор хичээллэдэг. Ажил, амьдралын амжилтын үндэс нь сэтгэл зүйн эрүүл мэнд гэж боддог доо. Өдөр бүр гүйхийг хичээдэг, гүйж яваа хүн эрүүл байдаг.

 

-Коронавирус гарахаас өмнөх нэг өдрийн амьдрал коронавирус гарсны дараах нэг өдрийн амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?

 

- Эрс өөрчлөлт гарсан. Өглөө ажилдаа яваад, ажил тараад найзуудтайгаа уулзах, хамтдаа спортоор хичээллэдэг байсан бол одоо  ганцаараа бүх зүйлийг хийх шаардлага гарч байна. Онлайнаар ажлаа хийж байна. Амьдрал хүмүүсийн бодит харилцаан дээр тогтдог гэдгийг коронавирус ойлгуулж өглөө. Урлаг, соёл, спорт бол таны амьдралын баяр баясгалан, аз жаргал мөн гэдгийг тодорхойлж өглөө.

 

-Таны хувьд спортоор хичээллэдэг. Цаг үеийн асуудлаас шалтгаалж бэлтгэлээ яаж хийж байна вэ?

 

- Гадаа гарч дасгал хөдөлгөөн хийхийг зөвшөөрч байгаа тул дасгал хийж байгаа. Дасгал хөдөлгөөн хүнд зайлшгүй хэрэгтэй. Бие махбодын эрүүл мэндийн хажуугаар бодлоо цэгцлэх зорилгоор спортоор хичээллэдэг. Ажил, амьдралын амжилтын үндэс нь сэтгэл зүйн эрүүл мэнд гэж боддог доо. Өдөр бүр гүйхийг хичээдэг, гүйж яваа хүн эрүүл байдаг. Одоо бол хүмүүс оройн цагаар гадаа их гарч байна. Миний хувьд энэ цагаас нь дасгал хөдөлгөөн хийх цагаа аль болох зөрүүлэхийг хичээж байна. Харин хүн хоорондоо зай барихыг анхааруулж байна.

 

-Олон нийтэд хандаж хэлэхэд?

 

-Бүгд эерэг бодолтой байгаарай. Сэтгэл санаагаа тайван байлгаж, сэтгэл зүйн эрүүл мэнддээ байнга анхаараарай!  Бясалгал хийж эерэг байгаарай гэж хэлмээр байна.

 

Саяхан манай компани сэтгэлзүйч нарын онлайн сургалтыг зохион байгуулж, зөвлөгөө өгүүлсөн. Маш их ач  холбогдолтой санагдсан, мэдэрсэн. Хүн бүр өөртөө тохирсон цагийн хуваарь боловсруулж дагаж мөрдөөрэй. Эсвэл дагаж мөрдөхийг хичээгээрэй!

 

-Баярлалаа. Эрүүл энх сайхан бүхнийг хүсье.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Tserka:
Unen setgeleesee handaj helsen saikhan yariltslaga boljee
2020-09-16
narmiisan mongol
2020-05-06
zzzs:
azaar ajiltail baigaaa em yumuudaaa svv jims muudaaad awah hvngui haydag gen vvvv yduuu chuuddaaa taraaa
2020-05-05