COVID-19: АНУ-д ирэх сарын эхээр нас баралт хоёр дахин нэмэгдэж болзошгүй
2020-05-05

 

Дэлхий даяар коронавирусийн улмаас амиа алдсан хүний тоо 250 мянгыг давсан талаар Жон Хопкинсийн их сургууль мэдээлсэн. Энэ мэдээллээр нас баралт хамгийн их бүртгэгдсэн нь АНУ аж. Мөн энэ улсад цаашид улам хүндэрнэ гэж мэргэжилтнүүд тооцоолжээ. 

 

Тодруулбал, халдварыг хязгаарлахтай холбоотойгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг цуцалснаар зургаадугаар сарын хоёрон гэхэд вирусийн улмаас нас барах хүний тоо хоёр дахин нэмэгдэнэ гэж шинжээчид таамаглаж байна. 

 

Мөн ийм таамаглалыг Америкийн эрх баригчид ч дэвшүүлжээ. The New York Times сонины мэдээлснээр зургаадугаар сарын нэгэн гэхэд одоогийнхтой харьцуулахад хоёр дахин их нас баралт нэг хоногт бүртгэгдэх бол өдөр бүр халдвар авсан хүний тоо 200 мянгыг давах гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин