COVID-19: ОХУ-ын Ерөнхий сайд люкс өрөөнд эмчлүүлж байна
2020-05-05

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин COVID-19 вирусийн халдвар авч, үүрэгт ажлаа түр шилжүүлсэн тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарч байлаа. Түүний эрүүл мэндийн талаар болон эмчлүүлж байгаа эмнэлгийн талаар Baza мэдээлжээ. 

 

 

Эх сурвалжийн мэдээлснээр Мишустиний  эмчлүүлч байгаа эмнэлэг нь өвчтөнүүдэд нөхөн сэргээх эмчилгээ хийхэд шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжөөр хангагджээ. Ерөнхий сайд "чухал албан тушаалтнууд"-д зориулсан тасгийн "люкс" өрөөнд хэвтэж байгаа гэнэ. Эмнэлгийн бусад өвчтөнүүд эмнэлгийн энэ хэсэг рүү орохыг хориглосон байдаг аж.

 

Эмч нар Мишустиний биеийн байдлыг хүндэвтэр гэж үзэж байгаа бөгөөд халдвартай тэмцэх тусгайлсан эмчилгээг боловсруулсан байна. Түүнчлэн зөвхөн АНУ-д үйлдвэрлэдэг тусгай эм бэлдмэлийг хайх ажлыг Эрүүл мэндийн яамныхан хийж байгаа гэнэ.

 

 

ОХУ-ын Ерөнхий сайд эмнэлэгт хэвтсэнийхээ дараахан иргэддээ хандан хүнд үед хариуцлагатай байхыг уриалсан байна. 

 

"Тавдугаар сард тохиодог баярууд ар араасаа болно. Энэ үед та бүхнийг гэрээсээ гаралгүй, шаардлагатай бүхий л хязгаарлалтыг дагаж мөрдөхийг хүсч байна" хэмээн Засгийн газрын тэргүүн ард түмэндээ хандан мэдэгджээ. 

 

Энд дуулгахад, ОХУ-ын Ерөнхий сайд коронавирусийн халдвар авсан тухай мэдээлэл дөрөвдүгээр сарын 30-нд гарсан. Хэдийгээр өвдсөн ч Засгийн газрын ажил хэвийн явагдаж, утас болон видео холбоогоор ажилтнууд болон ерөнхийлөгчтэй холбоотой байна гэж Мишустин мэдэгдэж байлаа. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Трамп:
Хаагуур уншлаа байз Оросууд 2 сарын дотор вакцинийг гаргаж чадах хэмжээний хөгжсөн гэж 1 үхэр мөөрч байсан .Алийгаа алдаж байна шүү тэр ах нар чинь ..
2020-05-06