COVID-19:Францын шар айрагны үйлдвэрүүд 10 сая литр шар айраг асгана
2020-05-06

COVID-19 вирусийн цар тахлын улмаас авч хэрэгжүүлсэн хязгаарлалтын арга хэмжээ, тэр дундаа олон нийтийн арга хэмжээнүүд, олныг хамарсан баяр зугаалгыг хориглож, кафе, зоогийн газруудыг хаасны улмаас Францын шар айрагны үйлдвэрүүд асар их хохирол амсаж байгаа талаар ВВС мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр шар айрагны үйлдвэрүүд хугацаа нь дууссан 10 сая гаруй литр шар айргийг асгахаас өөр аргагүй болжээ. Энэ талаар 300 үйлдвэрийн төлөөлөгчид оролцсон алсын зайн зөвлөгөөний дараа "Францын шар айраг нэрэгчид" үйлдвэрчний эвлэл мэдэгдсэн байна. 

 

"Кафе, зоогийн газруудыг гэнэт хааж, аялал жуулчлалыг зогсоож, бүхий л фестиваль, үзэсгэлэн яармагуудыг цуцалснаар шар айрагны торхонд хадгалагдаж байсан 10 сая литр шар айрагны хугацаа нь дууссан" хэмээн Үйлдвэрчний эвлэл мэдэгджээ. 

 

Түүнчлэн хугацаа нь дууссан шар айрагнуудыг устгахад ч ихээхэн зардал гарахыг онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Hg:
Ter shar airgaa haana asgahiin
2020-05-06