"Хурандаа Ч.Чинбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон"
2020-05-06

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тэрбээр "Цагдаагийн хурандаа Ч.Чинбат, Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг зодлоо гэх мэдээлэл гарсан. Үүнд, ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, Аюулгүй байдлын хэлтсээс албаны шалгалт явуулсан. Гэрч, бичлэг, бодит байдлыг харгалзан үзэж шалгахад, цагдаагийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, цагдаагийн хурандаа Ч.Чинбат сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг зодсон асуудал тогтоогдоогүй. Тиймээс хурандаа Ч.Чинбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон" гэлээ.

 

СХД-ийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр V баазын урд замд 2020.05.01-ий өглөө 08.00 цагийн орчимд "Nissan Note" маркийн автомашины жолооч А нь урсгал сөрж замын хөдөлгөөнд оролцсон.  Тухайн зөрчлийг ТЦА-ны алба хаагч илрүүлэн автомашиныг зогсоож шалгахад жолооч А цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, биед нь халдсан бичлэг цахим хуудсаар тархсан. 

 

Уг эмэгтэйг Зөрчлийн тухай хуулийн 14.7.30-д заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сараар хасч, 50 нэгж буюу 50 мянган төгрөгөөр торгосон байна. Мөн  цагдаагийн албан хаагчийн биед халдсан асуудалд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Худал мэдээлэл тараасан сэтгүүлчийг шийтгэх ёстой!!! Хэсэг нам суугаад мэдлэгээ нэмэгдүүлэх хэрэгтэй! 10 жилийн биологийн номоо нээгээд “ антибоди” хүнд халдварладаг эсхийг уншаад толгойдоо хийж ав. Тэгэхгүй бол нүдний булай болж бусад сэтгүүлчидээ доош нь хийгээд байна!
2020-05-07
зочин:
ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ САНААТАЙ ТАРААСАН ЗАРИГ САЙТЫН ХҮҮХЭНД ЭРҮҮ ҮҮСГЭН ШАЛГАЖ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛАХ ЁСТОЙ. Давуу байдлаа ашиглан олон мянган хүнтэй хамт олныг доромжилчихоод зүгээр өнгөрөх чинь ариун явдал мөн үү
2020-05-06
ZA DAA TER N UNURUU AWGAY CH YOS SURTAKHUUNGUY , UURIIGUU MURDUN BAYTSAAGCH GEED OILGOCHIKHSON YUM SHIG OLIGGUY AWGAY BAYKH SHIG YUM BILEE DEE
2020-05-06
болд:
харин тийм
2020-05-06
irgen:
mongold mash ybdyyleg dairch davshilsan hashgijij guugalsan setgyylchid ih baina buruu shyy...
2020-05-06
setguulchid gej uursdiiguu darhan erhtei huulias deeguur humuus gej boddog medleg bolovsrolgui hulduu garuud bna.turiin tsagdaa shaardlaga tavihaar erhend haldlaa ulsiin nuuts horiotoi obiekt haalttai gazruudaar duraaraa daldagnah gej setguulch gej darvalzaj dairah shaardlaga tavihaar erh chuluu ene ter gej hevlel medeelliin davuu baidalaa alban tushaal erh medelee buruugaar ashiglan ugsen huivaldaj hevleliin hural hiij olon tumend buruu oilgolt ugch uursduu said darga nar shig davuu erh edleh gej muruudsun heden maluud bnaa?er n davarchihsan heden novshnuud bnaa?turiig hurtel ailgaj surduulj shantaajilaad surchihsan bna.odoo hemjee hyzgaar togtooj uguhgui bol davraad bna.
2020-05-06
Дараад байхад дардайгаад байхийн Өнөрөө новш. Ямар ухамсаргүй бүдүүлэг юм бэ, энийг Загдаагийн араас шоронд явуулаач
2020-05-06
zochin:
Төрийн цагдааг алгадаж байгаа хүүхний шийтгэл хөнгөдсөн байна.
2020-05-06
ИРГЭН:
тэр Мөнхбаясгалангийн Нямхүү эмчийг занасан маягтай зүгээр байхад зүгээр байгаарай гэсэн үйлдлийг шалгаад өгөөч ямар учиртай юм бол,тэгээд ч Өнөрөө мэт нь тэгээд хүн гүтгээд дарвалзаад явж л байг уу
2020-05-06
болд:
харин тийм