ШУУД: Хүүхэд бүрт сар бүр 100 мянган төгрөг олгоно
2020-05-06

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргаанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар  хэлэлцэн шийдвэрлэсэн байна.  

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

 

-Коронавирусийн цар тахлын үед эдийн засгийн талаар авч хэрэгжүүлэх тогтоолыг УИХ баталсан. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж, хэд хэдэн асуудалд шийдвэр гаргалаа. Засгийн газраас коронавирусийн цар тахлын үед эдийн засгийн талаар авч хэрэгжүүүлэх, эмзэг бүлгийн иргэдэд авч хэрэгжүүлэх тогтоол гаргалаа. 

 

-00-18 нас хүртэл хүүхдэд дөрөвдүгээр сарын нэгнээс 10 дугаар сарын нэгэн хүртэл сар бүр 100 мянган төгрөг өгнө. Дөрөвдүгээр сарын үлдэгдэл 70 мянган төгрөгийг нөхөж олгоно. Ингээд 6 сарын хугацаанд хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгож байна. Ингээд 10 дугаар сарын нэгэн хүртэл 547 тэрбум төгрөгийг зарцуулна. 

 

-Нийгмийн дэмжлэг шаардлагатай 122 мянган насанд хүрсэн хүнд 16 мянга, 118 мянган хүүхдэд 8000 төгрөг олгодог байсныг хоёр дахин нэмэгдүүлж байна. Насанд хүрсэн иргэдэд сар бүр 32 мянган төгрөг, хүүхдэд 8000 мянган төгрөг олгохоор боллоо. Энэ нь тавдугаар сарын нэгнээс 10 дугаар сарын нэгэн хүртэл. 

 

-Халамжийн сангаас тэтгэвэр авдаг 306 хүн сардаа 188 мянган төгрөг авдаг. Үүн дээр 100 мянган төгрөг авдаг.  Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, одой иргэн, өнчин хүүхэд, өрх толгойлсон эцэг, эхэд тус бүр  100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байна.  

 

-Малчин өрхүүдийн ноолуур худалдахад килограмм тутамд 20 мянган төгрөг олгоно.

 

Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн хөтөлбөрийн хүрээнд дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг илтгэе хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Эх үүсвэрийг хаанаас гаргах вэ?

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: 

 

-Цар тахлын үеийн хуулиар ямар нэг арга хэмжээ авахад эх үүсвэрийг нь давхар батлах заалттай. Энэ дагуу хэрэгжүүлсэн. Энэ зун Монгол Улсад Азийн залуучуудын наадам, Токиогийн зуны олимп, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны урсгал зардал, зарим тусгай сангуудын зардлыг бид хэмнэж байгаа. Энэ хэмнэлтээсээ зарцуулж байна. 

Мөн хөрөнгө оруулалтын зардлуудын, урсгал зардлуудын, цар тахлын үеийн зардлуудаас гаргаж байгаа. 

 

-Нийт хэдэн төгрөгийг зарцуулж байна вэ?

 

-Ерөнхий сайдын хэлсэн дээрх дөрвөн арга хэмжээнүүдэд 793 тэрбум төгрөг. Хүүхдийн мөнгө, хүнсний талоныг хоёр дахин нэмэгдүүлсэн зардал нийлээд 593 тэрбум,  ноолуур урамшуулалд 200 тэрбум төгрөг зарцуулна. 

 

-ҮСХ-ноос эхний улирлын зарлагын мэдээлэл гарсан. Нэгдсэн төсвийн орлого 8 хувиар буурсан. Засгийн газраар батлагдсан тогтоолын эхний хэсэг эдийн засгийг дэмжсэн. экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээний гэрээ хэлэлцээ хийсэн. Хоёрдугаарт энэ жил алдагдсан боломжуудыг нөхөх талаар тусгасан. 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
boldbaatar:
bayarlala
2020-05-06
Үнэн үг:
2020 оны улсын төсөв 2 их наяд төгрөгийн алдагдалтай, 2 их наягд төгрөгийн алдагдал хүлээн байж хүүхэд бүрт 20 мянган л төгрөг өгч байгаа нэмэх мөнгө байхгүй учираас л 20 мянгыг өгсөн гэтэл одоо сар бүр хүүхдэд 100 мянгыг өгөх боллоо хаанаас бий болоод байгаа мөнгө вэ. Вируснээс болоод төсвийн орлого нь төлөвлөснөөсөө багасаад байдаг ард иргэдээ харж үзэж байна гээд нэмж зардал гаргаад байдаг Вирусээр далимдуулж сонгууль угтсан иргэдэд таалагдах давхар ажил хийж Улс орноо давхар сүйрүүлж байнаа даа. Би ингэж л хардаж байна. Ноолуурын 20 мянга бол илүү зүйл, муугаар бодоход малчид турж үхэхгүй, яагаад гэвэл тэд махтай. Авч байгаа хүмүүс ашгүй л гэж бодож байгаа байх цаана нь гишгэх газартай байх уу үгүй юу гэдэг нь амин чухал байна даа.
2020-05-06
зочин:
zow shvv sain shiidwer bna ulsiihaan noots bololtsoond taaruulj l yum hiih heregtei bvh hvnd mongo ogno gej baisnaas hvvhded ogson ni deer olon hvvhedtei aild bol bvr ch dem bolno hamgiin gol ni mongiig gar deeree awch baigaa etseg eh l zow zvild zartsuulah heregtei
2020-05-06
Бас л өмнөх шигээ биелэхгүй болох вий дээ
2020-05-06
Ард:
Ардын засаг, Ардын нам мандтугай гэж кинон дээр гардаг даа
2020-05-06