COVID-19: Орост хоногт 10,5 мянган тохиолдол шинээр бүртгэгдлээ
2020-05-06

Хойд хөрш ОХУ-д COVID-19 вирусийн дэгдэлт эрчимтэй нэмэгдсээр байна. 

 

Өнгөрсөн хоногийн хугацаанд ОХУ-ын нутаг дэвсгэрт COVID-19 вирусийн тохиолдол 10 559-ээр нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 165 929 болсон гэж вирусийн дэгдэлттэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ. 

 

"Сүүлийн нэг хоногт Орост COVID-19 вирусийн батлагдсан тохиолдол 82 бүс нутагт нийтдээ 10559 бүртгэгдлээ. Эдгээрээс 40,9 хувь буюу 4314 нь ямар нэг клиник шинж тэмдэггүй байсан" хэмээн шуурхай штаб мэдээлсэн байна. 

 

Ийнхүү ОХУ-д хоногт 10 559 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт тохиолдол 165 929 болсноос  21327 хүн эдгэрч, 1537 хүн нас баржээ. Цар тахал дэгдсэнээс хойш тус улсад нийтдээ 4,6 сая оношлуурын тест хийсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин