"Макдональдс"-ын ажилтныг хутгаар сүрдүүлэн, талх дээрэмджээ
2020-05-07

Москва хотноо "Макдональдс" түргэн хоолны сүлжээ рестораны салбарт нэгэн иргэн ажилтныг хутгаар сүрдүүлэн дээрэм хийсэн талаар ТАСС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хэрэг тавдугаар сарын хоёрны өдөр гарсан бөгөөд сэжигтэн рестораны жолоочийг бараа буулган хүлээлгэн өгөх үед нь хутгаар сүрдүүлэн 60 талх аваад, улмаар зугатаасан гэнэ. Түүний дээрэмдсэн бүтээгдэхүүний нийт үнэ 275 рубль 50 копейк /монгол мөнгөөр 9700 төгрөг/ аж. 

 

Болсон явдалтай холбоотойгоор дээрмийн хэрэг гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг нээсэн бөгөөд Москва хотын цагдаагийнхан гэмт хэрэгтнийг эрэн сурвалжилж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
60ш талх 9700₮ төгрөг Оросууд яагаад байгаа юм жаргаад байгаа юм уу
2020-05-08
нөж шиг ч юм аа даа
2020-05-07