COVID-19: Хятадад аюулын өндөр эрсдэлтэй нэг ч бүс нутаг үлдсэнгүй
2020-05-07



Коронавирусийн халдвар дэгдэх аюулын өндөр болон дунд зэргийн эрсдэлтэй бүс нутаг нэг ч үлдээгүй гэж БНХАУ-ын Төв телевиз мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн нэг хоногийн хугацаанд Хар мөрөн мужийн Харбин, Суйфыньхэ хотуудад халдвар авсан болон шинж тэмдэг илрээгүй өвчтөнүүд ердөө 140 үлдсэн тул  COVID-19 аюулын түвшнийг бууруулсан байна.

 

Түүнчлэн Муданьжян тойргийн Линькоу гацаанд тахлын аюулын түвшнийг буруулснаар нийт 125 хот, тосгонд аюулын түвшин бага гэж үнэлэгдэж байгаа аж. 

 

Ингэснээр ойрын үед эрх баригчид иргэдийг хэвийн амьдралд нь эргүүлэн оруулахын тулд дэд бүтцийг сэргээж, үйлдвэрлэлийг эхлүүлэх боломжтой болох юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин