СБД-ийн Эрүүгийн хэргийн шүүх М.Энхсайханыг буруутайд тооцов
2020-05-07

 

Монгол улсын ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох шүүх хурал тавдугаар сарын тавны өдөр эхэлсэн. Өнөөдөр /2020.05.07/ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна.  Шүүхээс М.Энхсайханыг Эрчим хүчний яаманд 55 сая төгрөгийн хохирол учруулсан гэж буруутгалаа.  

 

Тодруулбал түүнийг 75 сая төгрөгийн үнэлгээтэй байсан жийп машиныг 135 сая төгрөгөөр буюу зах зээлийн ханшнаас өндөр үнээр худалдан авч, төрд мөнгөн хохирол учруусдсан гэж үзлээ. Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хуулийн  тусгай ангийн 19.6.1, 22.1, 22.2 заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд  ирүүлсэн.  Тодруулбал:


22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах


22.1.1. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


22.1.2. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Харин 19.6 дугаар зүйлд  заасан хорлон сүйтгэх  үйл ажиллагаа явуулсан гэсэн хэргийг прокурорт шилжүүллээ. Шүүх хурал түр завсарласан байна. 


Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Нэргүй:
Яахнэвдээ?! хэрэгжээгүй асуудалд ял хүлээлгэж?!?!?!…Эрх мэдэлд хүрэхээрээ ард түмнээ гэхээсээ өмнө өс хонзонгоо л бодоцгоох юм?! Уг нь М.Энхсайхан тийм ч яахаа алдсан этгээд бишшдээ?!
2020-05-08
зочин:
Яахнэвдээ?! хэрэгжээгүй асуудалд ял хүлээлгэж?!?!?!…Эрх мэдэлд хүрэхээрээ ард түмнээ гэхээсээ өмнө өс хонзонгоо л бодоцгоох юм?! Уг нь М.Энхсайхан тийм ч яахаа алдсан этгээд бишшдээ?!
2020-05-08
Иргэн:
Яахнэвдээ?! хэрэгжээгүй асуудалд ял хүлээлгэж?!?!?!…Эрх мэдэлд хүрэхээрээ ард түмнээ гэхээсээ өмнө өс хонзонгоо л бодоцгоох юм?! Уг нь М.Энхсайхан тийм ч яахаа алдсан этгээд бишшдээ?!
2020-05-08
Бүгд л шоронд явах юм байна даа:
Та-ныхан бүгд машинаа илүү үнээр худалдаж авдаг нь нууц биш ээ
2020-05-07