COVID-19: Польш Ерөнхийлөгчийн сонгуулиа цуцлав
2020-05-08

Энэ сарын 10-ны өдөр товлогдсон Польшийн ерөнхийлөгчийн сонгуулийг COVID-19 вирусийн цар тахалтай холбоотойгоор цуцалж байгаа талаар тус улсын Сонгуулийн улсын хороо мэдэгдлээ. 

 

Тавдугаар сарын долооны өдөр гаргасан мэдэгдэлд "Сонгуулийн улсын хороо Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахтай холбоотой бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсэн" хэмээн цохон тэмдэглэсэн байна. Гэвч энэ оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Польш улсад COVID-19 вирус тархсантай холбоотой онцгой арга хэмжээний тухай хууль батлагдсан юм. 

 

Энэ хуулийн дагуу саналын хуудасны загвар батлах, хэвлүүлэхтэй холбоотой  Сонгуулийн улсын хорооны бүрэн эрхийг түр зогсоосон юм. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулж санал хураах боломжгүй болж байгаа аж. 

 

Энд дуулгахад, Польшийн Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат тавдугаар сарын 10-ны өдөр болохоор товлогдсон байжээ. Энэ оны зун өнөөгийн Ерөнхийлөгч Анжей Дудагийн бүрэн эрх дуусгавар болох бөгөөд тус улсын Үндсэн хуулийн дагуу тавдугаар сарын 23-наас өмнө шинэ төрийн тэргүүнийг сонгох ёстой аж. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Covidaas boloogui 2 nam hoorondoo uzelcez tohiroond hureegui tegeed hoshluulsan ternees ene ups karantinaas garz bn
2020-05-08