Яргайтын Богинын аманд зуслангийн байшин шатжээ
2020-05-11
Гэрэл зургийг MPA.mn

 

Яргайтын Богинын аманд зуслангийн байшин шатжээ.

 

Тодруулбал Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Яргайтын богино”-ын зуслангийн “Задгай”-д иргэн А-ын 6х8 метрийн хэмжээтэй  байшин шатаж байна гэсэн дуудлага 2020.05.09-ний өдрийн 10:29 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.

 

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан 10:37 цагт, мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 11 км зам туулан 11:09 цагт тус тус очиж 50 минут ажиллаж унтраажээ.

Shuud.mn
Сонин хачин