COVID-19: Турк жуулчдын өмнө үүд хаалгаа нээнэ
2020-05-12

Турк улс зуны аялал жуулчлалын улирлаас эхлэн нутагт нь амрах хүсэлтэй аялагчдыг хилээр нэвтрүүлэхээр болжээ. Энэ талаар тус улсын Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсой мэдэгдсэнийг Regnum агентлаг дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Турк улсад "Эрүүл аялал жуулчлалын гэрчилгээжүүлэлт" нэртэй хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд энэ хөтөлбөрийн хүрээнд жуулчид болон аялал жуулчлалын салбарын ажилтнууд амьдрах, тэднийг тээвэрлэх, амраах үеийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг дээд зэргээр авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

 

"Бид үүдээ цоожлохгүй. Бид үргэлж энэ зарчмыг баримтлах бөгөөд үүнд тулгуурласан шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ" хэмээн Соёл, аялал жуулчлалын сайд Мехмет Нури Эрсой мэдэгджээ.

 

Сайдын онцолсноор тавдугаар сараас зочид буудлуудыг гэрчилгээжүүлэх ажил эхлэх юм байна. Одоогоор шинжлэх ухааны үндэслэлтэй цар тахлын протоколуудыг боловсруулах ажил хийгдэж дуусчээ. Улмаар аюулгүй байдлын гэрчилгээ авсан газруудын жагсаалтыг зургаадугаар сарын нэгэнд олон нийтэд мэдээлэх аж.

 

Энэхүү гэрчилгээжүүлэлтийн хөтөлбөр нь Турк улсад ирсэн жуулчид амралтаа аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд өнгөрөөнө гэдгийн баталгаа болно гэж сайд онцолжээ.

 

Энд дуулгахад, Турк улсад тавдугаар сарын 11-ний өдрийн байдлаар халдварын нийт тохиолдол 140 мянга болсон бөгөөд үүнээс 95 780 тохиолдол буюу 68 хувь нь эдгэрчээ. Харин коронавирусийн тархалт тус улсад гарснаас хойш 3841 хүн нас барсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хэдэн сар тэсчихэд л өвчин алга болох баймаар юм тэсэхгүй болохоор жнэ өвчин удах нээ
2020-05-13
Hb:
Boll boll zuw arga hemjeege awaad Edin Zasgaa Avrah heregtei surjigneh hereg yu baisiin.
2020-05-12
Зочин:
Ийм хөлдүү хүмүүс юм уу, зориуд өвчин тараах гээд байгаа юм уу.
2020-05-12