АН: Хариуцлага алдсан Ц.Нямдорж, Д.Цогтбаатар нарыг огцруулахыг шаардаж байна
2020-05-12

 

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү, дэд дарга Б.Жаргалан  нар  өнөөдөр  /2020.05.12/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

 

 Монгол Улсыг мөнгө угаалт, татвараас зугтах, ашиг шилжүүлэх зэрэг санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцдэггүй улс орнуудын нэг гэж үзэн Европын Холбооны Комиссын хар жагсаалтад оруулаад байгаа юм. Тиймээс Ардчилсан намын зүгээс эрхэлсэн үүрэгт  ажилдаа хариуцлагагүй хандсан Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарыг огцруулах шаадлага тавьж байгаагаа мэдэгдсэн юм.

 

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү: Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учруулахуйц шийдвэрийг Европын холбооны комисс  2020 оны тавдугаар сарын 07-нд гаргасан. “ХАР ЖАГСААЛТ”-д Монгол Улс багтсанаар гуравдагч хөршийн бодлого, үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул учраад байна. “ХАР ЖАГСААЛТ”-аас нэн даруй гарах комисс байгуулж ажиллахгүй байгаад эрх баригчдыг туйлын хариуцлагагүй байна гэж үзэж байгаа. Тиймээс ч Ардчилсан нам У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарт хандаж албан шаардлага хүргүүлж байна. Монгол Улс дэлхий нийтийн болоод олон улсын байгууллагын, ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, “Хар жагсаалт”-аас гарахыг эрмэлзэж байгаагаа үгээрээ биш үйлдлээрээ нотлон харуулах цаг ирсэн.

 

Ардчилсан намын  дэд дарга Б.Жаргалан: Монгол Улсын эдийн засгийн нөхцөл маш хүнд байна. Бизнесийн орчин муудаж, бизнес эрхлэгчдийн орлого буурч, ажлын байр хомстож байна. Сүүлийн саруудад  малчдын орлогын эх үүсвэр болсон ноолуурын үнэ уналаа. Үүний зэрэгцээ тавдугаар сарын 7-ны өдөр Европын Холбооноос Монгол Улсыг хар жагсаалтад оруулах тухай шийдвэр гаргалаа. МАН 2016 онд Засгийн эрхэнд гарахдаа эдийн засгаа эрүүлжүүлнэ, татвар нэмэхгүй, бизнесийн орчноо сайжруулна гэж амласан. Гэтэл өнгөрсөн хугацаанд улсаа саарал жагсаалтад оруулаад зогсохгүй бүр хар жагсаалт руу ухарчихлаа. Тиймээс бид дараах шаардлагыг УИХ-ын дарга Г.Занданшатар болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлж байна.  Европын холбооноос орж ирэх бүх санхүүжилтийг зогсоож байгаа нь Монгол Улсын хувьд маш хүнд цохилт болно. Санхүүгийн салбар маш хүнд байдалд орно. Тиймээс хариуцлага алдсан хүмүүстээ хариуцлага тооцож, холбогдох хууль тогтоомжуудыг нэн даруй өөрчлөх шаардлагатай байна. Намчдыг биш мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж, улс орноо “Хар жагсаалт”-аас нэн даруй гаргах хэрэгтэй.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ene khuukhen an-yn nuur tsaray yu ? tataalaa
2020-05-13
Нөгөө ШУЛГА СОГТУУгийн охин уу? ккк
2020-05-13
Zochin:
Est tataj unalaa hahaha
2020-05-13
Халх:
Энэ МАН ын хулгайчдыг сонгуулиас өмнө ингэж шахаж зайлуулахгүй бол бүгд л дахиад төрд шургалах гээд улайрч байгаа шүү!! Нямдорж, Цогтбаатар нар огцор оо!! ,хар жагсаалт, хар тамхичид, гээд монголыг муухай харагдуулсан баримтууд маш их!!!
2020-05-13
Xaxaxxaxxaxaxax tataj unalaaa
2020-05-13
ЭЦЭГ НЬ ИДЭЖ УУГААД ШАЛГАГДААД БАЙСАН.ҮНЭНДЭЭ Л НОЙЛ ГИШҮҮН ЮУ Ч МЭДДЭГГҮЙ ХҮН БАЙСАН.ОХИН НЬ ЮУ ШАЛИА АЖ
2020-05-13
шшш
2020-05-12
!:
ezeg ni Har heree ohin ni bas hawiin har heree yum geech ! Tolgoi baihgui neg l eerch muursan hii ug!
2020-05-12
Ахмад:
Эрдэнээ минь дээ. Даанч яав даа. Хийсэн үйлдэл бүхэн чинь алдаа дахиад намын нэрд сэв сууж эхэллээ. Энэ сайхан залуусыг томилоод эргээд нөгөө муухай хэрүүлийн үгээ хэлүүлэх юм. Залуусаа өөрийн бодолтой байж эх орны хөгжил ирээдүйнхээ төлөө шинэ санаа бодлого ярьж ард түмэндээ танигдаачээ. Хар жагсаалт,эдийн засгийн хүндрэл гарсан нь танай аавын засаг барилцаж байсан үеийн балаг шүү Жаргалаан. Бас хэрэг үүсгэгдээд явж байгаа даа аав чинь энэ мэтчилэн юмаа бодож яриач эсвэл танай гэр бүл бүр цайсан улс уу. Залуусаа өөрийн бодолтой бай ах нар чинь та нараар тоглоод өнгөрнө шүү.
2020-05-12
Хөөе танай аав Фортуна нарын балагт хувь нэмэр их бий шүү, чи ч хол явахгүй дээ..
2020-05-12
E:
Jaahan ichih bulchirhaitai baival yasiin ene huuhen aav ni bondiin mungu ideed shalguulj bsan bizdee huuli shudraga es gej bna uu humuusee
2020-05-12
Зочин:
Залуус ингэж худлаа улстөр хийхгүй ээ.бодлого боловсрол ярьж өрсөлдөнө шүү.
2020-05-12
Ta nar 1 teregnii duguinuud, hamtdaaa zailtsgaaaaa:
adilhan har hereenuud bolij uz, fortunagiin idsen munguur bolovsrol Olson ene huuhen bidniiig tuluuluhgui ldee, MAN. AN. Yaag adilhan 30 jil bidniiiig Daralsan novshnuud, odoo bolitsgooo
2020-05-12
Ardchilsan nam gedegiig martakh tsag bolson
2020-05-12
Salbadainuud
2020-05-12
солиорцгоо малуудаа өөрсдийн толгой дээрх баасаа угаа
2020-05-12
ENE NEG SHODGOR KHUUKHEN , ZALUU NAR MONGOLYG AWCH YAWAKH YUM GENEE , KHUKH INEED KHURGECHIKHEW BAYNA
2020-05-12
Зочин:
Тэртэй тэргүй сар гаруйхны дараа сонгууль болоод бүгд л буухын хооронд огцруулж бужигнуулах хэрэг байна уу.Огцруулах ч үгүй байх.
2020-05-12