УИХ-ын тамгын газрын удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтыг зохион байгуулав
2020-05-13

 

Төрийн албаны зөвлөлийн 05-р сарын 08-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Улсын Их Хурлын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий санхүүч, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад болзол, шаардлагыг хангасан иргэдийг тухайн албан тушаалд нэр дэвшүүлэн томилохыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлжээ.

 

Төрийн албаны тухайн албан тушаалын буюу Тусгай шалгалтын үйл ажиллагааг Улсын Онцгой Комиссын шийдвэр, ЗГХЭГ-ын саналыг үндэслэн төрийн албаны тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор Тусгай шалгалтыг онцгой дэглэмийн үед үе шаттайгаар зохион байгуулсаар байна.

 

Энэ хүрээнд 04 сарын 20-ны өдрөөс хойш 65 төрийн байгууллагын 159 удирдах, 104 гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтыг зохион байгуулжээ. 

 

Төрийн албаны тухайн албан тушаалын буюу Тусгай шалгалтын үйл ажиллагааг Улсын Онцгой Комиссын шийдвэр, ЗГХЭГ-ын саналыг үндэслэн төрийн албаны тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор Төрийн албаны зөвлөлөөс Тусгай шалгалтыг зохион байгуулах ажлыг онцгой дэглэмийн үед үе шаттайгаар зохион байгуулжээ.

Shuud.mn
Сонин хачин