Онц хүчтэй цасан болон шуурга шуурахыг анхааруулж байна
2020-05-14
Гэрэл зургийг MPA.mn

 

Цаг уур, орчны шинжилгээний газар, ОБЕГ хамтран цаг агаар муудах талаар өнөөдөр /2020.05.14/ сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарлалаа. 

 

Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарах боловч 15,16,17-ны өдрүүдэд нутгийн зүүн хагаст тэнгэр онцгой муудах нөхцөл бүрдсэн гэдгийг Цаг уурч А.Алтаншагай мэдээллээ.

 

Тухайлбал 14-15-нд шилжих шөнө баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 15-ны өдөр төвийн аймгуудын ихэнхи нутгаар 16,17-ны өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж салхи секундэд 18-20 метр, говь тал хээрийн нутгаар секундэд 24-26 метр хүрч ширүүсч онц хүчтэй цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхаарууллаа. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Dashii:
Yaagaad setgegdel ustgaad bnaa. Bodit baidal iim l baigaa biz dee. Mongogui ideh ymgui boltsgooj bgaa ni tuiliin unen uunii ta deedsuud medehgui n8 bas unen bolgoo
2020-05-14