Хэнтий аймагт орон нутгийн замын хөдөлгөөнийг хязгаарлалаа
2020-05-15

 

Өнөөдөр Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Дундговийн нутгаар салхи секундэд 26-28 метр, зарим үед секундэд 34 метр хүртэл ширүүсч хүчтэй шороон шуурга, Сэлэнгийн зүүн, Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр хүчтэй цасан шуурга шуурна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна.

 

 

Цаг агаарын энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралджээ. Хуралдаанаар өнөөдөр /2020.05.15/ 10 цагаас эхэлж тус аймаг дахь орон нутгийн замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлах шийдвэрийг гаргалаа.

Shuud.mn
Сонин хачин