COVID-19: АНУ Орос руу тусламж илгээжээ
2020-05-18

АНУ-ын эрх баригчид коронавирусийн цар тахалтай тэмцэхэд Орост туслах хүрээнд ОХУ руу уушгины хиймэл амьсгалын аппаратууд болон халдвар илрүүлэх тест илгээсэн талаар Төрийн департаментын тэргүүн Майк Помпео мэдэгджээ. 

 

"Тэдэнд үнэхээр хүнд байгаа. Долоо хоногийн өмнө манай ерөнхийлөгч Путин ерөнхийлөгчтэй ярьж, томоохон тусламж үзүүлэхээр шийдсэн. Ингээд тусламжийн хүрээнд тест, хиймэл амьсгалын аппарат илгээхээр болсон. Бид тэдэнд вирустэй тэмцэхэд нь тусалж байгаадаа баяртай байна" хэмээн Помпео мэдэгджээ.

 

Энд дуулгахад, өнгөрсөн сарын эхээр Орос улс АНУ руу Уралын тоног төхөөрөмжийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн "Авента-М" уушгины хиймэл амьсгалын аппаратуудыг илгээж байв. Харин энэ сард дээрх төрлийн аппарат Москва болон Петербургийн эмнэлгүүдэд гарсан галын шалтгаан болж байлаа. Үүний дараа АНУ-ын эрх баригчид дээрх аппаратуудыг эмнэлгүүдэд ашиглаагүй хэмээн мэдэгдэж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Hud2
2021-04-21
Ану өөрө ноцтой байдалд байжийж
2020-05-18