С.Амарсайхан: 2021 оны хавар нийслэлийн утааг 80 хувиар буурна
2020-05-19

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр:

 

-Улаанбаатар хоттой ах дүүсийн харилцаатай дэлхийн 40 гаруй хот байдаг. Долоо хоног бүр коронавирусээс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл туршлага солилцдог. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд  захирагчийн албанаас нийслэлийн дүүрэг бүрд ариутгал халдваргүйтлийг хийж байна.

 

Нийт 13220 аж ахуй нэгжээс өнөөдрийн байдлаар 12750 аж ахуй нэгжид ариутгал халдваргүйтлийг хийжээ. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүрэг 19968 айл өрхийн нойлыг ариутгаж халдваргүйжүүлсэн байна. Баянгол дүүргийн 5922, Баянзүрх дүүрэгт 16831,Чингэлтэй дүүрэгт 31581, Сонгинохайрхан дүүрэгт 152205, нийт бохирын цооногоос 101565 нойлын бохирын цооногийг ариутгасан. Хан-Уул, Багануур дүүргүүдэд хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэж, ариутгалын ажил эхэлж байгаа. Мөн хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажилд бэлтгэл ажил нь хангагдан ажиллаж байна. Иргэд ариутгал хийж байгаа ажлыг дэмжиж, иргэний хувьд чанар стандартад нь хяналт тавих хэрэгтэй.

 

Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх  товчоод хяналт шалгалт хийж байна

 

Улаанбаатар хот руу  орох гарах хөдөлгөөнд хяналт шалгалт хийж, бүртгэлжүүлэх есөн шалган нэвтрүүлэх байгаа бөгөөд 120 гаруй ажилтан албан хаагч ажиллаж байгаа.

 

Нийт орсон,гарсан 50204 зорчигч, 15812 авто машинаар зорчсон байна. Коронавирусээс урьдчилан сэргийлэх, томуу болон томуу төст өвчнөөс сэргийлэх зорилгоор нийт 772 төрийн албан хаагч эргүүлд гаран ажиллаж байгаа.  Нийслэлийн 172 хорооны 1700 хэсгийн ахлагчид олон нийтийн цагдаагийн үүргийг давхар гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар гуравдугаар сарын 24-ээс тавдугаар сарын 18 өдрийг хүртэл тусгаарлах байрнаас гарч нийслэлийн хэмжээнд хяналтад орсон 3151 иргэн бий. Харин 3000 иргэн хяналтаас  гарсан байгаа. Улаанбаатар хотод шилжин ирсэн 333 иргэн байгаагаас 27 иргэн нь орон нутгаас шилжиж ирсэн. УБ хотоос орон нутаг руу шилжсэн 493 иргэн байгаа. Эдгээр иргэд нь тусгаарлалтад байж байгаад гарсан. Нийслэлийн нийт дүүргийн 83 эрүүл мэндийн өрхийн эмнэлгүүдээр тусгаарлалтад гарсан иргэнд хяналт тавьж байна.

 

Гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 54,9 хувиар буурсан

 

Энэ оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс тавдугаар сарын 03-ны өдрүүдэд өнжмөл өвсний гал түймэр 22 удаа гарсан. Үүний таван удаагийн түймрийг гал түймэр унтраах аврах, ангийн үндсэн,  ээлжийн бүрэлдэхүүн 17 удаагийн гал түймрийг унтрааж, бэлтгэл ажлыг бүрэн хангасан байсны үндсэнд цаг алдалгүй унтраасан байна.

 

Мөн нийслэлийн ногоон бүсэд гарсан өнжмөл өвсний гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 54,9 хувиар буурсан бол Өмнөх долоо хоногтой харьцуулбал 60 хувиар буурсан байна.

 

Энэ онд багтаан нийслэл дэх 5000 гаруй уурын зуухыг цэгцэлнэ

 

Улаанбаатар хотын утааг 50 гаруй хувиар бууруулсан. Ирэх наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 15-ны хооронд айл өрхүүд өвөлтжилтийн бэлтгэлийг базаана. Утааг  бууруулахтай холбоотой нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа нам даралтын зуухыг өнгөрсөн хугацаанд бууруулж чадсанаар 150 мянга гаруй тонн түүхий нүүрсийг хэрэглээнээс гаргаж чадсан. Энэ онд багтаан нийслэл дэх 5000 гаруй уурын зуухыг цэгцэлснээр150 мянган тонн нүүрсний хэрэглээг танаж чадна. Ингэснээр дахин  утааг 30 хувиар бууруулж, 2021 оны хавар гэхэд нийслэлийн утааг 80 хувиас багагүй хувиар буурна.

 

Мөн Хөрсний бохирдлын 80 гаруй хувийг нян бактери эзэлж байна. Жилдээ гэдэсний савханцар халдварт өвчнөөр 6000 орчим хүн өвдөж 400 орчим хүн амь насаа алддаг гэсэн тоо бий. Нийслэлийн засаг даргын захирамж гарч, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлж багасгах тодорхой хугацааны ажлууд хийж байна. Нэг байр- нэг яндан хөтөлбөрийн хүрээнд утааг бууруулж хөрсний бохирдлыг багасгах ажлыг хийнэ.

 

“Нэг хот-нэг стандарт”

Хотын хэмжээнд зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй газар, барилгын үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуй нэгжүүд хашаа татдаг, гаднах орчин тойрноо тохижуулдаггүй, хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлдөг, хүний амь нас, эд хөрөнгөнд заналхийлдэг асуудал одоо ч яригдаж байгаа. Тиймээс айл өрх, аж ахуй нэгжүүдэд хашаагаа шинэчлэх шаардлагыг Зургаадугаар сарын 01-н хүртэл тавина. Нэг хот-нэг стандарт  барилгын компаниуд нэг стандарттай хашаа татах шаардлага тавьж байгаа. Энэ ажлыг хугацаанд нь хийж чадаагүй аж ахуй нэгж иргэний газар өмчлөх эрх , барилгын зөвшөөрөлд арга хэмжээ авна гэв.

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин
Zc:
Nuguu ork gedeg chini chi shiwdee
2020-05-19
Зочин:
Юун хашаа манатай идэх хоолоо яах вэ гэж байхад хашаа янзлаагүй бол газрыг нь хураана цуцлана авна гэв үү битгий давар муу гүрвэл царайлсан популист комунист минь амьдралаас тасарчихсан хүн бэ
2020-05-19
Zc:
Nuguu ork gedeg chini chi shiwdee